Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев 66 насандаа Москва хотод таалал төгссөнийг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт мэдээлжээ.

Тус яам түүний нас барсан шалтгааныг тодорхой нэр заагаагүй архаг өвчин байсан гэж тайлбарласан бөгөөд оршуулгын ёслолын тов, байршлыг одоогоор зарлаагүй байна.

А.Дарчиев 2025 оны гуравдугаар сард Вашингтон дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдсон юм. Тэрбээр Орос-Америкийн харилцааны асуудлаар мэргэшсэн дипломатч бөгөөд 2021-2024 онд Гадаад хэргийн яамны Умард Америкийн газрын захирлаар ажиллаж байжээ. Мөн 2014-2021 онд Канадад суугаа ОХУ-ын Элчин сайдаар ажилласан байна.

Тэрбээр 2025 оны хоёрдугаар сард Истанбул хотод болсон АНУ, Оросын дипломат хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг ахлан оролцож байв.

ОХУ-ын Гадаад хэргийн яам түүнийг туршлагатай дипломатч, чадварлаг удирдагч хэмээн тодорхойлжээ.

Сонирхуулахад, ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Виталий Чуркин мөн 2017 онд Нью-Йорк хотод 64 насандаа гэнэт таалал төгсөж байсан юм.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Александр Дарчиев,