Украины эзлэн түрэмгийллийн дараа барууны орнуудын авсан хориг арга хэмжээ засвар үйлчилгээ, гол эд ангийн нийлүүлэлтийг зогсоосны дараа Орос улс агаарын тээврийн салбараа тогтвортой байлгахын тулд 12 тэрбум гаруй долларын татаас, зээл олгосон байна.
Барууны нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” болон “Boeing” 2022 оны гуравдугаар сард үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтээ зогсоож, "Aeroflot" болон Оросын бусад агаарын тээврийн компаниудад байнгын засвар үйлчилгээ үзүүлэхээ больсон.
Үүнээс хойш Орос улс иргэний агаарын тээврийн салбартаа, тодруулбал нисэх онгоц үйлдвэрлэх, агаарын тээврийн компаниудад санхүүгийн тусламж үзүүлэх зэрэгт 1.09 их наяд рубль буюу 12.07 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путин "Манай нисэх онгоцны парк гадаадын үйлдвэрлэсэн онгоцнуудаар дүүрэн байна" гээд, Орос улс 2030 он гэхэд 1,000 гаруй нисэх онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.
Швейцарын "ch-aviation"-ийн мэдээлснээр Оросын агаарын тээврийн компаниуд одоогийн байдлаар 991 онгоц ашиглаж байгаагийн 405 нь дотоодод үйлдвэрлэгдсэн байна. Үүнээс ердөө 133 нь төрийн өмчит үйлдвэрлэгч “United Aircraft” корпорацын “Superjet” онгоц бол “Туполев”, “Яковлев”, “Илюшин” зэрэг Орост үйлдвэрлэсэн бусад онгоцнууд нь арилжааны нислэгт бараг ашиглагддаггүй аж.
Оросын Аж үйлдвэр, худалдааны яамнаас мэдэгдсэнээр засгийн газар энэ салбарыг цаашид олон жилийн туршид тогтвортой дэмжихээр төлөвлөсөн байна.
Оросын хувьд нисэхийн салбарын тогтвортой хөгжил нь хүн, ачаа тээвэрлэхээс гадна барууны хориг арга хэмжээ тус улсад бараг нөлөөлөөгүй гэсэн Москвагийн амны уншлагыг дэмжихэд онцгой ач холбогдолтой юм.
Өнгөрсөн жил засгийн газраас импортын саарал схем нэвтрүүлснээр агаарын тээврийн компаниуд үйлдвэрлэгч компаниудын зөвшөөрөлгүйгээр гуравдагч орнуудаар дамжуулан сэлбэг хэрэгсэл импортолж, гадаадад үйлдвэрлэгдсэн онгоцнуудаа ашиглах боломжтой болсон.
Гэсэн ч гадаадын эд анги, засвар үйлчилгээний туршлага алдагдсанаас болоод агаарын хөлгийн аюулгүй байдлын асуудал хүнд байдалд орсон байна.
Өнгөрсөн жил зарим агаарын тээврийн компаниуд эд ангиудыг нь ашиглахын тулд онгоцнуудаа задалсан талаар барууны хэвлэлүүд эх сурвалжаас иш татан мэдээлж байв.
Дотоододоо нисэх онгоц үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулахын зэрэгцээ Орос улс энэ жил гадаадын түрээслэгчдээс онгоц худалдаж авахад 190 тэрбум рубль зарцуулжээ.
Эх сурвалж: Reuters

#агаарын тээвэр, #ОРос, #нисэхийн салбар,