Украины засгийн газар дайчилгааны журмыг чангатгах хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг мягмар гарагт парламентад өргөн барьжээ. 

Энэ сарын эхээр төсөл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, хууль санаачлагчид болон шинжээчид зарим заалтыг нь Үндсэн хууль зөрчсөн, авлигын эрсдэлтэй гэж үзсэний дараа шинэчлэлд өөрчлөлт хийлгэхээр буцаасан байсан юм.  

Дайн хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед цэрэг татлагад сайн дураараа оролцох Украины эрчүүдийн тоо цөөрөөд байгаа аж. Гэсэн ч Киев байлдааны талбар дахь цэргүүдийнхээ тоог нөхөх зайлшгүй шаардлагатай тул уг шинэчлэлийг батлуулах нь маш чухал. 

Төслийн гол өөрчлөлт нь дайчилгааны насны доод хязгаар 27 байсныг 25 болгож бууруулсан байна. 

Шинэ хуулийн төсөл нь мөн цэрэг татлагын цахим хэлбэр, дайчилгааны дүрмийг зөрчсөн хүмүүст хатуу шийтгэл ногдуулах тухай анхны төслийн гол заалтуудыг хэвээр үлдээжээ.

Цэрэг татлагаас зайлсхийвэл цэргийн албанаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс банкны данс, хөрөнгийг битүүмжлэх, зорчих, тээврийн хэрэгсэл ашиглахыг хязгаарлах зэрэг боломжит арга хэмжээг авах гэнэ.

Дайчилгааны хугацаа 36 сараар хязгаарлагдах ба дээд боловсролтой болон тусгай салбарын мэргэжилтнүүдийг цэрэг татлагаас чөлөөлөх аж.

Шинэ заалтаар гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн тодорхой хүмүүсийг цэргийн алба хаах эрхтэй болгосон байна. 

Орос 2022 оны хоёрдугаар сард бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлэх үед Украинд байлдааны дэглэм зарласан бөгөөд цэргийн насны эрүүд зөвхөн тусгай зөвшөөрөлтэйгөөр тус улсаас гарч болно.

Өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгч Володимир Зеленьский арми 450,000-500,000 хүнийг цэрэгт татах санал гаргасан талаар мэдэгдэж байв.

Армийн командлагч Валерий Залужныйн хэлснээр цэргийн төлөвлөгөө болон болзошгүй хохирлын урьдчилсан таамгийг харгалзан үзсэний үр дүнд энэ тоог гаргасан байна. 

Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ тоо бүтэн жилийг хамарна.

Эх сурвалж: Reuters

#засгийн газар, #Киев, #Украины дайн, #дайчилгааны тухай хуулийн төсөл,