Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Ардын жүжигчин, Оскар шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин “Премио Бастианини” холбооны нэрэмжит шагнал хүртэх болсныг албан ёсоор зарлажээ.
Түүнд хүрэл баримал гардуулах ёслол ирэх тавдугаар сарын 3-нд Италийн Верона хотод болох юм байна. Дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин амралтаараа эх орондоо ирж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхаа 60 жилийн ойд зориулан театрынхаа уран бүтээлчидтэй хамтран Ж.Вердийн “Макбет” дуурь болон дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн гала тоглолт хийгээд буцсан билээ.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би одоо амралтаа дуусгаад гуравдугаар сарын 23-нд Италийн Милан хотын “Ла Скала” театрт тоглоно. Тэнд дөрөв, тавдугаар сард хоёр дуурь зэрэг тоглохоор төлөвлөсөн. Мөн үргэлжлүүлэн Австрийн театрт Ж.Пуччинийн “Тоска” дуурьт дуулна. Цаашаа Английн театрт дуулах хуваарьтай. Сүүлийн үед Аргентины Буэнос-Айрес хотын сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн театрт дуулж үзэхийг боддог болсон. Өөр том театр гэвэл Испанийн Барселона хотын театр байна. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сард дуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Испанийн Мадрид хотын театрт дуулж үзээгүй. Өөр дэлхийн театр байхгүй. Бүгдэд нь дуулсан” хэмээн ярьсан байдаг.

#Ардын жүжигчин Э.Амартүвшин, #“Премио Бастианини”-гийн нэрэмжит шагнал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557