Украинд байлдахаар татагдсан ойр дотны хүмүүсээ нутаг буцаах, мөн Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусовтой уулзахыг шаардсан эмэгтэйчүүд даваа гарагт Москва дахь Оросын Батлан хамгаалах яамны байрны гадаа жагсаал зохион байгуулжээ.
Нийт 15 орчим эмэгтэй, тэдний зарим нь бага насны хүүхэдтэйгээ ирсэн байсан ба “Дайчлагдсан нөхрийг минь буцаагаад авчир” гэсэн уриа лоозон барьсан байв.
Өнгөрсөн долоо хоногт Оросын эрх баригчид 2022 оны есдүгээр сарын дайчилгаагаар цэрэгт татагдсан эрчүүдийг буцааж авчрахыг шаардаж буй “Путь Домой” (Гэртээ хүрэх зам) хөдөлгөөнийг “гадаадын агент” гэж зарласан юм.
Нэрээ нууцалсан эмэгтэйчүүдийн хэлснээр тэд “Путь Домой”-ын гишүүд биш ч тэдний хайртай хүмүүс Украинд тулалдаж байгаа гэв.
Өмнө нь “Путь Домой”-ын зохион байгуулсан жагсаалын үеэр сэтгүүлчдийг баривчилсны дараа тэд хэвлэлийнхнийг дуудалгүйгээр жагсаалаа зохион байгуулсан байна.
Нэг жагсагч эмэгтэй “Батлан хамгаалахын сайдыг дуудаж өгөөч гэж гуйж байна” хэмээн лоозонгоо тавихыг шаардсан цагдаагийн өмнө өвдөг сөгдөн хэлэв.
Нэгэн эмэгтэй охин руугаа заагаад “Чи түүнийг харж байна уу? Намайг амаржсанаас гурван сарын дараа тэд нөхрийг минь аваад явсан” гэж хэлжээ.
Хэд хэдэн эмэгтэй бага насны хүүхдүүдээ тэрэгтэй нь түрээд ирсэн байсан бол нэг нь хүүхдээ тэвэрсэн байв.
Тэдний зарим нь “Андрей Ремович Белоусов, бидэнтэй ярь!” гэсэн бичээс бүхий туг барьжээ.
Удалгүй Батлан хамгаалахын сайдын төлөөлөгч тэдэнтэй уулзана гэж амласан тул жагсагч эмэгтэйчүүд лоозонгоо буулгасан байна.
Орос өмнө нь эмэгтэйчүүдийг Москвагийн төвд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг зөвшөөрч байсан ч “Путь Домой”-г “гадаадын агент” гэж тодорхойлсон нь эрх баригчдын бодлогод өөрчлөлт орж болзошгүйг харуулж байна.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #дайчлагдсан цэргүүд, #Путь Домой,