Монгол Улс олон улсад эрэн сурвалжлагдаж буй Кремлийн удирдагч Владимир Путинийг баривчилж чадаагүй нь олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд ноцтой цохилт боллоо гэж Украины Гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгджээ.
Орос, Хятад хоёрыг холбосон байгалийн хийн шинэ хоолойн асуудлыг хэлэлцэхээр Путин даваа гарагт Монголд хүрэлцэн ирсэн юм.
Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн онд Путинийг баривчлах тушаал гаргасан бөгөөд тус шүүхийн гишүүн 124 улс, тэр дундаа Монгол улс Оросын ерөнхийлөгчийг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах, Гаагийн шүүхэд шилжүүлэх үүрэгтэй.
Тэгвэл Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихи Монгол улс Путинийг баривчлаагүй нь Олон улсын эрүүгийн шүүх болон эрүүгийн хуулийн тогтолцоонд хүнд цохилт боллоо гээд, “Монгол улс яллагдагчаар татагдсан сэжигтэнд шүүхээс зугтах боломж олгосныхоо төлөө дайны гэмт хэргийн хариуцлагыг үүрэлцэх ёстой” гэж “Telegram” дээр бичжээ.
Тэрээр цааш нь “Үүний үр дагаврыг Монголд мэдрүүлэхийн тулд Украин холбоотнуудтайгаа хамтран ажиллах болно” гэж анхааруулсан байна.
Путинийг айлчлалынх нь үеэр баривчлахыг Украин өнгөрсөн долоо хоногт Монголд уриалж байв.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ерөнхийлөгчийг баривчлах аюул байхгүй гэж мэдэгдээд, Орос улс Монголтой “агуу яриа хэлэлцээр” хийж байгаа бөгөөд айлчлалын асуудлыг бүх талаар урьдчилан тохиролцсон гэж мэдэгдсэн юм.
ОУЭШ-ийн Путинийг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан хэрэгт буруутгаж байгаа. Кремль энэ буруутгалыг улс төрийн зорилготой хэмээн үгүйсгэдэг.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Владимир Путин, #УКраин, #Монгол дахь айлчлал,