Ливанд хоёр дахь өдрөө дараалан утасгүй холбооны төхөөрөмж дэлбэрсний улмаас 20 гаруй хүн амиа алдаж, 450 гаруй хүн шархадсан болохыг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Нийслэл Бейрутын өмнөд хэсэг, Бекаа хөндий, Ливаны өмнөд хэсэгт Хезболла зэвсэгт бүлэглэлийн ашиглаж байсан зөөврийн радио төхөөрөмж (walkie-talkie) дэлбэрчээ.
Мягмар гарагт пейжер дэлбэрсний улмаас амиа алдсан 12 хүний оршуулах ёслолын үеэр зарим дэлбэрэлт болсон байна. Хезболла энэ халдлагад Израилыг буруутгаж байсан ч Израилын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа.
Газын зурваст дайн эхэлснээс хойш Израил болон Хезболла хоорондын харилцаа улам хурцдаж, хил дамнан бие бие рүүгээ гал нээх болсон. Хезболла нь дайнд Хамас бүлэглэлийг дэмжиж байгаа бөгөөд Газын зурваст мөргөлдөөн дууссан цагт хил дамнасан халдлага зогсох болно гэж мэдэгдээд байгаа.
Өнөөдөр тус бүлэглэлийн удирдагч Хассан Насралла мэдэгдэл хийх ба зэвсэгт бүлэглэлийн дараагийн алхам тодорхой болж магадгүй байна.
Лхагва гарагт болсон дэлбэрэлт нь Хезболлагийн хувьд бас нэгэн доромжлол бөгөөд Израил бүлэглэлийн харилцаа холбооны сүлжээнд бүхэлд нь нэвтэрсэн байж болзошгүй гэсэн дохио юм.
Лхагва гарагт дэлбэрсэн зөөврийн радио төхөөрөмж нь “ICOM-V82” гэх Японд төвтэй үйлдвэрлэгч “ICOM”-ын үйлдвэрлэхээ больсон загвар байжээ.
Ливаны аюулгүй байдлын эх сурвалжийн хэлснээр Хезболла уг зөөврийн радиог таван сарын өмнө буюу пейжер худалдаж авах үед худалдаж авсан байна.
“Axios” мэдээллийн сайтын хоёр эх сурвалжаас иш татан мэдээлснээр олон мянган радио төхөөрөмжийг Хезболла руу хүргэхийн өмнө Израилын тагнуулын алба тээвэрлэлтийг нь саатуулж, урхинд оруулж байжээ.
Эх сурвалж: BBC

#дэлбэрэлт, #Израил, #Ливан, #харилцаа холбооны төхөөрөмж,