Ерөнхий сайд Мишель Барниер итгэл үзүүлэх эсэх асуудлаар явуулсан санал хураалтад бүдэрснээр Францын засгийн газар задран уналаа.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон Барниерийг ерөнхий сайдаар томилсноос хойш ердөө гуравхан сарын дараа парламентын гишүүд олонх нь түүний эсрэг санал өгсөн байна.

Тэрээр төсвийн төслөө санал хураалтгүйгээр батлахын тулд тусгай эрх мэдлээ ашигласны дараа сөрөг хүчний намууд түүнийг огцруулах саналыг өргөн бариад байсан юм.

Энэ нь тус улсын засгийн газар 1962 оноос хойш анх удаа итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар унасан тохиолдол болж байна.

Үүний дараа Францын улс төр улам бүр тогтворгүй болох нь тодорхой боллоо. Зун болсон ээлжит бус сонгуулиар нэг ч бүлэг парламентад олонх болж чадаагүй юм.

Лхагва гарагийн санал хураалтад парламентын гишүүд дэмжсэн эсвэл түдгэлзсэн санал өгөх ёстой байсан бөгөөд төслийг батлахад 288 санал шаардлагатай байсан ч нийт 331 гишүүн дэмжсэн байна.

Барниер одоо засгийн газраа огцруулахаар өргөдлөө өгөх үүрэгтэй ба түүнийг уналтад хүргэсэн төсөв мөн хүчингүй болох юм.

Саудын Арабт хийсэн төрийн айлчлалынхаа дараа Францад буцаж ирсэн Эммануэль Макрон пүрэв гарагийн орой телевизээр ард түмэндээ хандах үг хэлэх төлөвтэй байна.

Франц улс ерөнхийлөгчдөө засгийн газраас тусад нь санал өгдөг тул санал хураалтын үр дүн түүнд шууд нөлөөлөхгүй.

Түүнчлэн лхагва гарагт болсон санал хураалтын дүнд ямар ч байсан огцрохгүй гэдгээ Макрон өмнө нь мэдэгдэж байсан.

Макрон дараагийн ерөнхий сайдыг сонгох хүртэл Барниер ажлаа үргэлжлүүлэх болно.

Эх сурвалж: BBC

#засгийн газар, #Франц, #Ерөнхий сайд Мишель Барниер, #итгэл үзүүлэх тухай санал хураалт,