Өнөөдөр Их Британи Украинд нэмж 225 сая фунт стерлинг буюу 286 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Үүнээс 92 сая фунт стерлингийг нь Украины тэнгисийн цэргийн флотыг бэхжүүлэхийн тулд жижиг завь, тагнуулын дрон, гадаргын хөлөг онгоц, байлдааны сум, мина эсэргүүцэх дрон зэрэгт зарцуулах гэнэ.

Мөн 68 сая фунт стерлингийг агаарын довтолгооноос хамгаалах хүчнийг бэхжүүлэхэд зарцуулах бөгөөд үүнд радар, дайсны талыг төөрөгдүүлэх хуурай газрын төхөөрөмж, дроны эсрэг электрон систем зэрэг багтжээ.

26 сая фунт стерлингийг өмнө нь Украинд нийлүүлсэн системийн сэлбэг хэрэгсэлд зарцуулах бол 39 сая фунт стерлингийг 1,000 гаруй нисгэгчгүй электрон байлдааны систем болон Украины Зэвсэгт хүчний хамгаалалтын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой тоног төхөөрөмж зэргийн худалдан авалтад төсөвлөсөн байна. 

Их Британи мөн Украины цэргүүдэд зориулсан цэргийн бэлтгэл сургуулилалтаа нэмэгдүүлэхээр болжээ.

Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Жон Хили мэдэгдэлдээ Украины зоригт ард түмэн тууштай байдлаараа бүх хүлээлтийг давуулан биелүүлсээр байна. Гэхдээ тэд ганцаараа үүнийг даван туулж чадахгүй, иймээс Их Британи 2025 онд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх болно гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Их Британи, #Украины дайн, #цэргийн тусламж,