Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оны эцэст хийдэг уламжлалт асуулт хариултын нэвтрүүлэгтээ оролцлоо. Уг нэвтрүүлгийг улсын томоохон телевизүүд шууд дамжуулжээ.
Дөрвөн цаг үргэлжилсэн илтгэлийнхээ үеэр Путин Украины дайн, Сирийн огцорсон удирдагч, Оросын цөмийн номлол, цөцгийн тосны үнэ зэрэг дотоодын асуудлын талаар ярьсан бөгөөд олон нийт, гадаадын сэтгүүлчид, тэтгэврийн насныхнаас ирсэн асуултад хариулсан байна.
“BBC Russia”-ийн редактор Стив Розенберг 25 жилийн өмнө Ерөнхийлөгч Борис Ельциний үеийг бодвол улс орны байдал сайжирсан гэж бодож байна уу гэж асуухад Путин Орос “тусгаар тогтнолоо” эргүүлэн олж авсан гэж хариулжээ. “Түүнээс өмнө Орост тохиолдож байсан бүх зүйл биднийг бүрэн эрхт байдлаа алдах зам руу түлхэж байсан.”
Сирид Ассадын дэглэм нуран унасан тухай асуухад Путин энэ нь Ерөнхийлөгч Башар аль-Асадыг олон жилийн турш цэргийн хүчээр дэмжиж ирсэн Кремлийн хувьд ялагдал биш гэж хэлсэн ч нөхцөл байдал “ээдрээтэй” байгааг хүлээн зөвшөөрөв.
Тэрээр энэ сарын эхээр Дамаскаас Москва руу зугтсан Сирийн огцорсон удирдагчтай биечлэн уулзаагүй боловч удахгүй уулзахаар төлөвлөж байгаагаа хэлжээ.
Газар дундын тэнгисийн эрэгт стратегийн ач холбогдол бүхий хоёр цэргийн баазыг хэвээр үлдээхийн тулд Орос Сирийн шинэ эрх баригчидтай хэлэлцээр хийж байгаа бөгөөд Москва баазуудыг хүмүүнлэгийн зорилгоор ашиглах талаар бодолцож байгааг тэрээр нэмж хэлэв.
Путин мэдээж Украины дайны асуудлыг орхигдуулаагүй. Тэрээр Украин руу 2022 оноос өмнө түрэмгийлэх ёстой байсан ба дайны бэлтгэлээ илүү сайн хангах ёстой байсан гэж хэлжээ.
Мөн дайныг зогсоохын тулд “тохиролцоход нээлттэй” гэж хэлсэн боловч энэ талаар өөр тодорхой зүйл хэлээгүй байна. Түүний хэлснээр Оросын арми фронтын шугамд “өдөр бүр ахиц дэвшил гаргаж байгаа” ба тэрээр цэргүүдээ “баатрууд” гэж тодорхойлов.
Нэвтрүүлгийн дундуур тэрээр Курск мужид "эх орныхоо төлөө тулалдаж байгаа" тэнгисийн явган цэргүүдийн түүнд бэлэглэсэн гарын үсэгтэй тугийг гаргаж үзүүлжээ.
Путин арваннэгдүгээр сард Украинд цохилт өгөхдөө ашигласан Оросын шинэ дунд зайн тусгалтай “Орешник” баллистик пуужингийн хүчин чадлыг энэ үеэр онцолсон байна.
Хүч чадлыг нь шалгахын тулд “Орешник”-ийг Украин руу болон Украины агаарын довтолгооноос хамгаалах систем рүү харваж, АНУ-аас нийлүүлсэн системийг нь устгах хэрэгтэй гэж тэрээр хэлжээ.
Арга хэмжээний гол сэдэв нь “Оросын бүрэн эрхт байдал” байсан бөгөөд Путин зарим талаараа барууны хориг арга хэмжээний үр дүнд олон улсын холбоотнуудаасаа бага хамааралтай болсон нь Украины түрэмгийллийн гол ололтуудын нэг байсан гэж мэдэгдэв.
Тэрээр эдийн засаг нь тогтвортой бөгөөд Герман зэрэг орнуудаас илүү өндөр өсөлттэй байгааг онцолсон боловч 9.1%-ийн инфляц “сэтгэл түгшээж” байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Нэвтрүүлгийн туршид Путин мөн утсаар хийдэг луйвраас эхлээд орон сууцны зээл зэрэг дотоодын олон асуудлаарх асуултад хариулжээ.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #ОРос,