Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Австралид олны анхаарлыг татсан хүн амины хэргийн гол буруутан Эрин Паттерсон шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг давж заалдах хүсэлт гаргасан боловч шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Шүүх түүнийг 2023 оны долоодугаар сард Викториа мужийн Леонгата хот дахь гэртээ урьсан гэр бүлийнхэндээ үхлийн хортой Death Cap мөөгөөр хордуулсан үхрийн махтай хоол (Beef Wellington) өгсөн гэж үзжээ.
Уг хоолыг идсэний улмаас нөхрийнх нь эцэг, эх болох Дон, Гэйл Паттерсон болон тэдний хамаатан Хизер Уилкинсон нар нас барсан байна. Харин Хизерийн нөхөр, пастор Иан Уилкинсон хүнд хордож, эмнэлэгт хэдэн долоо хоног эмчлүүлсний эцэст амьд үлджээ.
52 настай Эрин Паттерсон шүүх хурлын үеэр өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга бус байсан хэмээн давж заалдсан юм. Түүний өмгөөлөгчид тангарагтны шүүгчдийн байрласан зочид буудалд прокурорын багийнхан болон цагдаагийн гол гэрч хамт байрласан нь шүүх ажиллагаанд нөлөөлсөн байж болзошгүй гэж маргажээ.
Гэвч Викториа мужийн Давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Харин прокурорын ялын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авч, өмнө нь тогтоосон 33 жилийн дараа суллагдах боломжийг цуцалжээ. Ингэснээр Паттерсон бүх насаараа хорих ял эдэлж, хугацаанаас өмнө суллагдах боломжгүй болсон байна.
Тэрбээр Австралийн Дээд шүүхэд хандах боломжтой ч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа эрх зүйн боломж нь эрс хязгаарлагдаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters