Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

"Apple" компани зөөврийн компьютертээ мэдрэгчтэй дэлгэц нэвтрүүлж, шинэ MacBook Pro загвараа 2,899 ам.долларын үнээр танилцууллаа. Энэ нь iPhone үйлдвэрлэгчийн хувьд Mac компьютертээ мэдрэгчтэй дэлгэц нэвтрүүлсэн анхны тохиолдол юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жон Тернус аравдугаар сарын 28-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болсон арга хэмжээний үеэр шинэ загварыг танилцуулжээ. Шинэ MacBook Pro нь 14 болон 16 инчийн дэлгэцийн сонголттой бөгөөд M5 Pro, M5 Max чипээр тоноглогдсон байна.

Шинэ төхөөрөмж нь OLED дэлгэцтэй бөгөөд өнгөний нарийвчлал, тодрол, дүрсний чанарыг сайжруулжээ. Хэрэглэгчид дэлгэц дээр шууд хүрч зураг томруулах, баримт бичиг гүйлгэх, дүрс бичлэг болон график дизайны ажил хийх боломжтой. Мөн "Apple"-ийн Dynamic Island функц Mac компьютерт анх удаа нэвтэрч байна.

Apple компани олон жилийн турш зөөврийн компьютерт мэдрэгчтэй дэлгэц нэвтрүүлэхээс татгалзаж ирсэн юм. Харин мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютерууд зах зээлд өргөн тархаж, хэрэглэгчдийн шинэ үе ухаалаг утас, таблеттай адил дэлгэцээр шууд удирдах боломжийг илүүд үзэх болсон нь компанийн энэ шийдвэрт нөлөөлжээ.

Шинэ MacBook Pro-ийн 14 инчийн загвар 2,899 ам.доллароос эхлэх бол M5 Max чиптэй, 16 инчийн дээд үзүүлэлттэй хувилбар 4,799 ам.долларын үнэтэй байна. Урьдчилсан захиалгыг аравдугаар сарын 28-наас авч эхэлсэн бөгөөд худалдаанд арваннэгдүгээр сарын 6-нд гаргахаар төлөвлөжээ.

Зах зээлийн судалгааны IDC компанийн мэдээллээр, 2025 онд дэлхий даяар 33.4 сая мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютер нийлүүлсэн нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч эдгээр төхөөрөмжийн дундаж үнэ ойролцоогоор 1,009 ам.доллар байгаа нь Apple-ийн шинэ загваруудаас нэлээд хямд байна.

Иймээс Apple-ийн шинэ бүтээгдэхүүн мэргэжлийн гэрэл зурагчин, дизайнер, видео бүтээгч зэрэг өндөр чанартай дэлгэц шаарддаг хэрэглэгчдэд чиглэж байгаа ч өндөр үнэ нь зах зээлд өрсөлдөхөд сорилт болж болзошгүйг шинжээчид онцолжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #"Apple" компани, #MacBook Pro,