Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Африкийн орнуудын удирдагчидтай харилцаагаа бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улсыг Африкийн хамгийн сайн түнш хэмээн тодорхойлж, барууны орнуудыг тус тивийн байгалийн баялгийг ашиглаж, өрийн дарамтаар хөгжлийг нь хязгаарлахыг оролдож байна гэж шүүмжилжээ. 

Москва хотноо аравдугаар сарын 28-нд эхэлсэн Орос-Африкийн гурав дахь дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт 48 улсын төлөөлөгч, тэдгээрийн дотор 22 улсын төрийн тэргүүн оролцож байна. Уулзалтын хүрээнд худалдаа, аюулгүй байдал, зэвсгийн наймаа болон үр тарианы нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Путин барууны орнууд Африкийн улсуудыг дахин өрийн хамааралд оруулж, хөгжлийн хэрэгцээнд нь шаардлагатай санхүүжилтийг сул нөхцөлөөр авахад хүргэж байна гэж мэдэгдсэн байна.

Харин Орос улс түүхий эдийг зөвхөн худалдан авахаас илүүтэйгээр тухайн оронд нь боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэжээ. Мөн Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны шийдвэр гаргах үйл явцад Африкийн орнуудын оролцоог нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Орос улс Африкийн орнуудад үр тариа, бордоо нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, тээвэр болон хөдөө аж ахуйн дэд бүтцийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэх санал тавьжээ.

2019 онд анх зохион байгуулагдсан Орос-Африкийн дээд хэмжээний уулзалт нь Москвагийн тус тив дэх улс төр, эдийн засаг, цэргийн нөлөөг нэмэгдүүлэх зорилготой. Барууны орнууд Оросын хүчний байгууллагууд Африкийн зарим улсын цэргийн засаглалыг дэмжиж, нөлөөгөө тэлж байна гэж үздэг бол Москва эдгээр буруутгалыг няцаадаг.

Эх сурвалж: Reuters

#Африк, #ОРос, #Путин,