Гэрэл зургийг MPA.mn
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей маргааш буюу аравдугаар сарын 29-ний өдөр байнгын үзүүллэгийн танхимуудаа олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.
Энэ өдөр музейн байнгын үзүүллэгийн танхимууд 09:00–16:00 цаг хүртэл ажиллах бөгөөд үзэгчдийг 16:00 цаг хүртэл хүлээн авах юм.
Музейн байнгын үзүүллэгийн танхимуудыг бүрэн үзэж сонирхоход дунджаар 2–3 цаг зарцуулдаг тул иргэдийг цагаа урьдчилан төлөвлөж, эрт хүрэлцэн ирэхийг зөвлөлөө.
Мөн Музейн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлдэг. Иймд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги хамт олноороо маргааш музейг зорин ирэхгүй байхыг хүсжээ.
Түүнчлэн үнэ төлбөргүй үйлчилгээнд музейн хүндэтгэлийн өргөө болон түр үзэсгэлэнгийн танхим хамаарахгүй бөгөөд зөвхөн байнгын үзүүллэгийн танхимуудаар үйлчлэх юм.
Иргэдийг Улаанбаатар хотын түүхэн ойг тохиолдуулан үндэсний түүх, соёл, өв уламжлалтайгаа танилцах боломжийг ашиглан музейгээр зочлохыг урьж байна.

#онцолсон, #Чингис хаан Үндэсний музей,

Дархан:
Улаанбаатар:
USD | 3590