Испанийн нийслэл Мадрид хотын өмнөд хэсэгт лхагва гарагт хоёр өндөр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ. Аврах багийнхан ослын газраас нэмэлт хохирогчдыг эрэн хайж байгаа бөгөөд энэ нь 2013 оноос хойш Европт гарсан хамгийн олон хүний амь эрсэдсэн төмөр замын осол болж байна.

Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнтегийн мэдээлснээр, осол болох үед төмөр зам дээр өөр нэг галт тэрэг зогсож байсан тул улаан гэрлээр зорчихыг хориглосон дохио ассан байжээ. Гэсэн ч Renfe компанийн галт тэргийг үргэлжлүүлэн хөдөлгөх зөвшөөрөл олгосон нь осолд нөлөөлсөн байна.

Тэрбээр Мадрид хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, компьютерын холбооны системд гэмтэл гарсны улмаас галт тэрэгний хөдөлгөөн автоматаар зогссон бөгөөд дараа нь Renfe-ийн галт тэргийг дахин хөдөлгөх шийдвэрийг алдаатай гаргасан нь тогтоосон журмыг зөрчсөн гэж мэдэгджээ.

Ослын газарт түргэн тусламжийн автомашин болон нисдэг тэрэг ажиллаж байна. Галт тэрэгнүүдийн нэг нь төмөр замын өндөрлөг хэсэгт байрлаж байсан бөгөөд ослын улмаас төмөр хийц мурийж, вагонуудын эд ангиуд бутарч, дор хаяж гурван вагон замын хажуугийн налуу руу унажээ.

Ослоос амьд үлдсэн зорчигчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэд ойролцоох замаар явган гарч байв. Зарим зорчигч цус болсон хувцастай, шархаа боолгосон байсан бол сайн дурынхан тэдэнд ус тарааж, тусламж үзүүлж байна.

Аврах багийнхан сүйрсэн вагонуудын дотор болон ослын газарт нэмэлт хохирогч байгаа эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. Испанид энэ онд төмөр замын хоёр дахь томоохон осол гарч байгаа нь энэ юм.

Эх сурвалж: Ройтерс

#онцолсон, #шуурхай, #галт тэрэгний осол, #Испани, #Испани Улс, #осол, #Хурдан галт тэрэг, #Хурдан галт тэрэгний осол,