Испани


303
Ослын газарт түргэн тусламжийн автомашин болон нисдэг тэрэг ажиллаж байна. Галт тэрэгнүүдийн нэг нь төмөр замын өндөрлөг хэсэгт байрлаж байсан бөгөөд ослын улмаас төмөр хийц мурийж, вагонуудын эд ангиуд бутарч, дор хаяж гурван вагон замын хажуугийн налуу руу унажээ.
220
Даваа гарагт /2026.10.19/ Испанийн зүүн хэсгээр аадар бороо үргэлжлэн орж, үер, шуурганы улмаас гурван хүн амиа алджээ. Үерийн уснаас дээвэр дээр гарч, эргэн тойронд усанд бүслэгдэн гацсан хүмүүсийг нисдэг тэргээр аварч, 2,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 80,000 гаруй оршин суугчийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав.
264
Испанийн Хойд Африк дахь автономит Сеута хот руу хууль бусаар нэвтрэх гэсэн цагаачдын урсгал эрчимжиж, хэдэн мянган хүн хил орчимд саатсан нь орон нутгийн эрх баригчдад томоохон дарамт учруулж байна.
293
Испанийн шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:0-ээр буулган авч, түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөлөө.
409
Энэ явдлын дараа Венесуэлийн эрх баригчид улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлж байна. Тухайлбал, тус улсад хоригдоод байсан Испани–Венесуэлийн иргэншилтэй, хүний эрхийн идэвхтэн Росио Сан Мигель болон Испанийн өөр дөрвөн иргэнийг шоронгоос сулласан талаар Мадрид  мэдэгдлээ.
362
Испани Улс Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн айлчлалын үеэр Киевийг Оросын довтолгооноос хамгаалахад чиглэсэн 817 сая евро буюу 946 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлав.
424
Испанийн баруун хойд хэсгийн Галисид энэ зун дэгдсэн ойн түймэр одоо ч иргэдийн амьдралд хүндрэл нөлөөлсөөр байна. Түймэр хэдий унтарсан ч ууланд үлдсэн үнс, шавар бороонд урсаж, ундны усны эх үүсвэрийг бохирдуулж байна.
499
Испанийн Мадрид хотод болсон “Вуэльта Испани” дугуйн уралдааны төгсгөлийг Палестиныг дэмжигчид үймээн дэгдээж тасалдуулжээ. Үүний дараа Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Израилыг олон улсын спортын тэмцээнээс хасах ёстой гэж мэдэгдэв.
507
Испани, Португал даяар, мөн Францын зарим нутагт  цахилгаан доголдож, сая сая хүн гэрэлгүй болж, эмх замбараагүй байдал үүсэхэд хүрлээ.
571
Испанийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн асан Луис Рубиалесыг эмэгтэйчүүдийн багийн тоглогч Женни Хермосогийн зөвшөөрөлгүйгээр уруул дээр нь үнссэн хэргээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,800 еврогийн торгууль оногдуулах шийдвэрийг Испанийн Дээд шүүх гаргажээ.
485
Испани улс Европын холбооны гишүүн бус улсын иргэдийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөд 100 хүртэлх хувийн татвар ногдуулахаар төлөвлөжээ.
420
Энэ долоо хоногт Африк тивээс Канарын арлууд руу явж байсан цагаачдын завинд хүүхэд мэндэлсэн болохыг Испанийн эргийн хамгаалалтын албаныхан мэдэгдэв.
504
Өнгөрсөн долоо хоногт болсон үерийн дараа Валенсиа мужид эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед даваа гарагт Испанийн Барселона хот үерт нэрвэгдлээ.
478
Өнгөрсөн долоо хоногт Испанид болсон үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн Валенсиа мужийн Паипорта тойргийн олон зуун оршин суугч үерийн хариу арга хэмжээг эсэргүүцэн жагсаж, ням гарагт Испанийн хаан Фелипе, хатан хаан Летизия, Ерөнхий сайд Педро Санчес нарын айлчлалыг тасалдуулжээ.
779
Испанийн хотууд Европ тивд сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй байгалийн гамшигт өртсөний улмаас амиа алдсан хүний тоо 205-д хүрчээ.
518
Мягмар гарагт Испанийн зүүн хэсэгт орших Валенсиа муж болон бусад нутгийг хамарсан хүчтэй аадар борооны дараа сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хүчтэй үер буужээ.
466
Испанийн Майорка аралд хоёр давхар барилга нурсны улмаас дөрвөн хүн нас барж, 21 хүн бэртэж гэмтсэн талаар онцгой байдлын албанаас мэдээлэв.
633
Ирланд, Испани, Норвеги улс тавдугаар сарын 28-нд Палестиныг алба ёсоор хүлээн зөвшөөрнө гэдгээ зарлалаа.
525
2012-2014 оны хооронд 14.5 сая евро буюу 15.74 сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэргээр Испанийн шүүхэд дуудагдаад байсан Колумб гаралтай дуучин Шакира шүүх хурлын өмнө Испанийн прокурортой тохиролцоонд хүрчээ.
665
Ойрын өдрүүдэд Европын өмнөд хэсэгт агаарын хэм дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулсны дараа ням гарагт Италийн 16 хотод хэт халалтын улмаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Цааш үзэх