Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Испанийн Хойд Африк дахь автономит Сеута хот руу хууль бусаар нэвтрэх гэсэн цагаачдын урсгал эрчимжиж, хэдэн мянган хүн хил орчимд саатсан нь орон нутгийн эрх баригчдад томоохон дарамт учруулж байна.
Испанийн эрх баригчдын мэдээлснээр, ойрын өдрүүдэд Мароккогийн талаас олон мянган хүн далайгаар сэлэх, эсвэл хилийн хамгаалалтын байгууламжийг даван гарахыг оролдсон байна. Үүний улмаас Сеута хотын түр байр, хүлээн авах төвүүдийн хүчин чадал хэтэрч, нөхцөл байдал хүндэрчээ.
Орон нутгийн захиргаа Испанийн төв засгийн газраас нэмэлт санхүүжилт, хүний нөөцийн дэмжлэг хүсээд байгаа бөгөөд цагаачдыг түр байрлуулах, хоол хүнс, эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэл үүсээд байгаа аж.
Испани болон Мароккогийн эрх баригчид хил хамгаалалтыг чангатгаж, хууль бус шилжилт хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа ч эдийн засгийн хүндрэл, мөргөлдөөн, тогтворгүй байдлаас дүрвэж буй хүмүүсийн урсгал буурахгүй хэвээр байгааг шинжээчид онцолжээ.
Сеута нь Испанийн мэдэлд байдаг ч Африк тивд оршдог тул Европын Холбооны гадаад хилийн нэг хэсэгт тооцогддог бөгөөд Африкаас Европ руу хүрэхийг зорьдог олон мянган цагаачийн гол чиглэлүүдийн нэг хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585