Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Испанийн шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:0-ээр буулган авч, түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөлөө.
АНУ-ын Нью Жерси мужийн МетЛайф цэнгэлдэхэд болсон шигшээ тоглолтын үндсэн 90 минутанд хоёр баг гоол оруулж чадалгүй тэнцсэн ч Испани тоглолтын турш бөмбөг эзэмшил, довтолгооны санаачилгыг илүүтэй гаргасан юм.
Тоглолтын хувь заяаг нэмэлт цагийн 106 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Ферран Торрес шийдэж, Испанид ялалтын цорын ганц гоолыг авчирлаа.
Харин Аргентины хагас хамгаалагч Энцо Фернандес үндсэн цагийн төгсгөлд хоёр дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөн нь багийнх нь боломжид сөргөөр нөлөөлөв.
Ийнхүү Луис де ла Фуэнтегийн удирдсан Испанийн шигшээ Европын аваргын дараа дэлхийн аваргын цомыг хүртэж, 2010 оны амжилтаа давтан бичлээ. Харин 39 настай Лионель Мессигийн хувьд ДАШТ-ий сүүлчийн тоглолт нь ийнхүү мөнгөн медалиар өндөрлөсөн бөгөөд тэрээр нулимстайгаар талбайг орхисон юм.
Тэмцээний шилдэг тоглогчоор Испанийн Родри тодорч, аваргууд бүхэл бүтэн тэмцээний турш ердөө нэг гоол алдсан гайхалтай хамгаалалтаараа онцгойрлоо.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Испани, #2026 оны хөлбөмбөгийн ДАШТ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3576