Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Даваа гарагт /2026.10.19/ Испанийн зүүн хэсгээр аадар бороо үргэлжлэн орж, үер, шуурганы улмаас гурван хүн амиа алджээ. Үерийн уснаас дээвэр дээр гарч, эргэн тойронд усанд бүслэгдэн гацсан хүмүүсийг нисдэг тэргээр аварч, 2,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 80,000 гаруй оршин суугчийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав.

"Адам" шуурганы улмаас орсон хүчтэй аадар бороо Газар дундын тэнгисийн эрэг дагуух хэд хэдэн хот, суурингийн зам харилцааг тасалжээ. Гол мөрөн эргээсээ хальж, гудамж талбай үерийн урсгалд автсан нь, хоёр жилийн өмнө Валенсиа мужид 230 гаруй хүний амь насыг авч одсон гамшигт үерийн дүр зургийг санагдуулам нөхцөл байдал үүссэн аж.

Испанийн Үндэсний цаг уурын агентлаг (AEMET)-аас хэд хэдэн бүсэд улаан түвшний аюулын сэрэмжлүүлэг зарлаж, оршин суугчдыг шаардлагагүй бүх төрлийн зорчих хөдөлгөөнөөс зайлсхийж, өндөрлөг газар руу шилжихийг анхааруулжээ.

Цаг уурчид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс үзэгдэл улам ойр ойрхон тохиолдох, хор хөнөөл нь нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн үзэж байна. 

Эх сурвалж: Reuters

#Испани, #үер,