Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын өргөн хүрээний пуужин, нисгэгчгүй онгоцны довтолгооны өмнө холбоотон орнуудаас урьдчилан анхааруулга аваагүй гэж мэдэгджээ. Даваа гарагийн шөнө болсон халдлагын улмаас Украины 500 мянга гаруй өрх цахилгаангүй болж, эрчим хүчний дэд бүтцэд их хэмжээний хохирол учирсан байна. 

Украины мэдээлснээр, ОХУ Киев болон түүний эргэн тойронд 16 баллистик пуужин харваж, улсын зүүнээс баруун хүртэлх бүс нутгуудад 200 гаруй нисгэгчгүй онгоцоор халджээ. Довтолгооны улмаас Киев болон ойролцоох бүсэд хоёр хүн, Кривий Рих хотод мөн хоёр хүн амиа алдсан гэж албаныхан мэдээлсэн байна.

Зеленский мөн АНУ-аас нийлүүлэх зарим чухал зэвсэг, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн нийлүүлэлт саатаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Вашингтоны Киевт үзүүлэх цэргийн болон тагнуулын дэмжлэгтэй холбоотой хоёр улсын харилцаанд үүсээд буй зөрчлийг улам хурцатгаж байна. 

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тагнуулын мэдээлэл солилцох ажиллагааг зогсоогоогүй гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #УКраин,