Тель-Авиваас Вена руу нисэж байсан Австрийн агаарын тээврийн компанийн OS82 дугаартай онгоцонд бөмбөг дэлбэлэх аюулын мэдээлэл ирсний улмаас ням гарагийн орой Болгарын нийслэл Софи хотод төлөвлөгдөөгүй буулт хийжээ. Болгарын Тээврийн яамны мэдээлснээр, онгоц Румыны хилийн ойролцоо нисэж байх үед аюулын мэдээлэл ирсэн байна. Үүний дараа Болгарын Агаарын цэргийн хүчин MiG-29 сөнөөгч онгоцнуудаа агаарт хөөргөжээ. Уг онгоцонд 51 зорчигч, багийн зургаан гишүүн буюу нийт 57 хүн зорчиж байсан бөгөөд Гринвичийн цагаар 18:42 цагт Софи хотын нисэх буудалд аюулгүй газардсан байна. Онгоц болон зорчигчдод үзлэг, шалгалт хийхэд ямар нэгэн тэсрэх төхөөрөмж, аюултай зүйл илрээгүй тул нислэгээ үргэлжлүүлж, Вена хотод хүрчээ.
Израилийн Haaretz сонинд мэдээлснээр, аюулын тухай мэдээллийг тухайн онгоцонд зорчиж байгаагүй Австрийн иргэн утсаар өгсөн байж болзошгүй аж. Гэвч тус сонин мэдээллийн эх сурвалжаа тодорхой дурдаагүй байна.

#онцолсон, #Онгоц, #Вена, #Тель-Авив,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587