Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эсрэг хориг, тарифын зарим арга хэмжээг түр хойшлуулах шийдвэр гаргасны дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурчээ. Энэ шийдвэр нь Оросоос нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Аравдугаар сарын 19-ний Азийн арилжаагаар “Brent” маркийн газрын тосны фьючерсийн үнэ 1.06 ам.доллар буюу 0.96 хувиар буурч, баррель нь 108.80 ам.долларт хүрсэн байна. Харин АНУ-ын “West Texas Intermediate” (WTI) маркийн газрын тосны үнэ 23 центээр буурч, баррель нь 101.18 ам.доллар болжээ. Өмнөх баасан гарагт газрын тосны үнэ сүүлийн таван сарын дээд түвшинд хүрсэн байв.
Трамп Оросын дизель түлшийг АНУ болон дэлхийн бусад зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр хоригийн зарим зохицуулалтыг түр хөнгөлсөн юм. Түүний мэдэгдсэнээр, Орос энэ сард 2.3 сая орчим баррель дизель түлш нийлүүлж, цаашид сарын нийлүүлэлтээ 7.6 сая баррельд хүргэх боломжтой ажээ.
Гэсэн хэдий ч Ойрх Дорнодын мөргөлдөөн, Ормузын хоолой дахь хөлөг онгоцнуудад учирч буй аюул занал дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд дарамт үзүүлсээр байна. Иймээс Оросын эсрэг хоригийг түр зөөлрүүлсэн шийдвэр нь үнийн өсөлтийг богино хугацаанд сааруулж болох ч нийлүүлэлтийн хүндрэлүүдийг бүрэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3587