2026 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар өнгөрсөн арав хоногийн агаарын дундаж температур Монгол-Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Тарвагатай, Булнайн нуруу болон томоохон голуудын хөндийгөөр +1.1...+3.0 градус, Их нууруудын хотгор, тал хээр, говийн зарим нутгаар +8.1...+13.0 градус, Ингэн хөөврийн хоолой, Шарга, Галбын говиор +13.1...+14.3 градус, бусад нутгаар +3.1...+8.0 градус дулаан байлаа. 

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 23...28 градус, уулархаг нутгаар 18…23 градус, тал хээр, говийн нутгийн зүүн хэсгээр 28…33 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар -8...0 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 4…9 градус, бусад нутгаар 0...4 градус дулаан байв. Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар +19...+25 градус, уулархаг нутгаар +13…+18 градус, говийн нутгаар +26…+31 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар -14...-8 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус, бусад нутгаар -7...-2 градус хүйтэн байв. 

Хур тунадас нийт нутгийн 50 гаруй хувьд орсноос 50 орчим хувьд 0.0-10.0 мм, Сэлэнгийн Зүүнбүрэн, Дорноговийн Өргөн, Мандах, Өмнөговийн Цогтцэций, Манлай, Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Наран, Онгон сумдын нутгаар 10.1-20.0 мм, Сүхбаатарын Дарьганга, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Дорноговийн Алтанширээ, Сайншанд, Сайхандулаанд 20.1-36.2 мм орсон байна. 

Салхины хурд Архангайн Цэцэрлэг, Хотонт, Говь-Алтайн Бугат, Цээл, Эрдэнэ, Төвийн Аргалантад 24-29 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд Дархан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөлийн тариалан бүхий зарим нутгаар үр тариа болон төмс хураах, мал аж ахуйн үйлдвэрлэлд сүү сааль авах, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжлэн хийгдэж байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн