Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Увс аймгийн Онцгой байдлын газарт цасанд суусан, малд яваад сураггүй болсон зэрэг дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.Өндөрхангай-11см, Малчин -15см, Ховд-7см, Улаангом-4см, Баруунтуруун-9см, Өмнөговь-2см, Зүүнхангай-5см, Түргэн-7см, Хяргас-8см зузаан цастай, нийт нутгаар агаартаа -10-2 хэм дулаан, хөрсөндөө -12-2 хэмийн хүйтэн байна. Цаашид хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
* Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авах* Хөдөө, орон нутагт зорчихдоо замын нөхцөл, цаг агаарын байдлыг сайтар тооцох,* Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцтэй байх, дулаан хувцаслах,* Цасан шуурганы үеэр хол замд гарахгүй байх, малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг Увс аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Эрдэнэт-Овоо:
USD | 3587