УИХ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД

Өргөдлийн байнгын хорооноос 2026 онд хийхээр цаглаварт санаачлан тусгуулсан ажлууд:

Зураг_90.jpg

Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх (2026 оны 06-07 дугаар сар)

Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх (2026 оны 04-05 дугаар сар)

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ

Тайлант хугацаанд хууль тогтоомжийн ажил нь хүний эрхэд суурилсан нийгмийн үйлчилгээ, хүртээмжтэй орчин, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, иргэдийн оролцоо, нийгмийн хамгааллын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхэд чиглэв.

АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛЖ БАТЛУУЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:

Хүүхэд бүрийн үнэ цэнийг тэгш хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэв

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр баталж, шинэ зохицуулалтыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон.

Өмнөх зохицуулалтаар “Эхийн алдар” одон авахын тулд тухайн эхийн бага хүүхэд нэг нас хүрсэн байх шаардлага тавигддаг байсан бол хуулийн өөрчлөлтөөр уг шалгуурыг хассан. Ингэснээр эх хүн хүүхдээ төрүүлсэн нөхцөл байдлаас шалтгаалан ялгаварлагдахгүй байх, хүүхэд бүрийн үнэ цэнийг адил тэгш хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчмыг хангах нөхцөл бүрдсэн. Энэхүү өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг төрөөс урамшуулах бодлогыг илүү тэгш, хүртээмжтэй болгоход чиглэсэн ач холбогдолтой юм.

 БАЙНГЫН ХОРОО

Зураг_3.jpg

-Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо (БСШУС-ын байнгын хороо) 2025 онд нийт 28 удаа хуралдаж, 59 асуудлын хүрээнд 37 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 8 төсөл, Байнгын хорооны 18 тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай 4 асуудал, хэлэлцэх эсэхийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 7 санал, дүгнэлт, бусад асуудлаар 2 санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ хугацаанд нийт 102 удаа саналын томьёололд өөрчлөлт оруулах чиглэлийг өгсөн. Түүнчлэн 17 удаа асуулт асууж, 12 удаа үг хэлж байр сууриа илэрхийллээ.

-Өргөдлийн байнгын хороонд 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж, 4 удаагийн хуралдаанд оролцон, 9 удаа үг хэллээ.

Зураг_5.jpg

-2025-2026 онд Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөл, Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай анхдагч хуулийн төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл, Хамтын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэх чиглэлээр хамтран ажилласан бөгөөд одоогийн байдлаар 1 хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Зураг_6.jpg

Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд:

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.12.16/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуулийн төслийг хэлэлцүүлж, хэлэлцэх эсэхийг дэмжүүллээ. Улмаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулсан хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт шилжүүлсэн бөгөөд 2026 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангав.

Уг хууль батлагдсанаар нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээний төрөл, үе шат, мэргэжлийн хөгжил тодорхой болох юм. Мөн нийгмийн ажлын үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сантай болсноор салбар дундын хамтын ажиллагаа сайжирч, үйлчилгээний чанар, хүртээмж эрс нэмэгдэх ач холбогдолтой.

Санаачлан боловсруулж буй хуулийн төслүүд:

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Хүртээмж гэдэг нь зөвхөн нэг бүлэг хүмүүсийн асуудал биш бөгөөд барилга байгууламж, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг нийтийн бүх гишүүн тэгш, саадгүй ашиглах боломжийг бүрдүүлэх явдал юм.

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, түр хугацаагаар бэртэж гэмтсэн хүмүүс болон гадаадын жуулчин зэрэг нийгмийн олон талт бүлгүүдэд зориулсан орчны хүртээмжийн ойлголтыг нэг зарчимд оруулах зорилготой. Ингэснээр дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний салбарт саадгүй орчныг бүрдүүлэх эрх зүйн суурийг бүрдүүлнэ.

Бизнесийн санаачилгад санхүүжилт татах шинэ сувгийг нээнэ

Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн анхны хувилбарыг бэлтгэн боловсрууллаа. Олон улсын олон нийтийн санхүүжилтийн (crowdfunding) эрх зүйн зохицуулалтын жишиг болон жижиг бизнес, нийгмийн төсөл, иргэний санаачилгыг санхүүжүүлэх боломжтой эрх зүйн орчныг иж бүрэн судалж хуулийн төсөлд тусгасан.Уг хууль батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгж, гарааны бизнес (startup) болон нийгмийн инновацын төслүүдэд олон нийтийн оролцоотойгоор санхүүжилт татах шинэ суваг, боломжууд бүрдэх юм.

Хамтран өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд:

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг болон нийт 78 гишүүний хамт Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Зураг_10.jpg

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай болон бусад 20 гишүүний хамт Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Зураг_12.jpg

АЖЛЫН ХЭСЭГ, ДЭД ХОРОО

Зураг_2.jpg

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиглэлээр Улсын Их Хурлын даргын захирамжаар, харьяалах байнгын хороодын (Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо) нийт 11 Ажлын хэсэгт ажилласан. Энэ хүрээнд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас асуулт асуусан. Үүний үр дүнд Байнгын хорооны тогтоолын 2 төслийг боловсруулан, Засгийн газарт чиглэл өгч ажиллав.

-Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг

Зураг_13-5жилийнЧиглэл.jpg

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахлав. Энэ хүрээнд Хүний хөгжил, Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоол гаргасан. Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны 06 тоот тогтоолоор Засгийн газарт нэг жилийн хугацаатай үүрэг, чиглэл өгсөн. 

Зураг_13-108-р захирамж.jpg

-Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох, хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг 

-“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг

Зураг_13-АжлынХэсгийнЗахирамжХүчингүйБолсонТухай.jpg

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий БСШУСБХорооны Ажлын хэсэг

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг. зураг 13

-Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг

Зураг_13-ЖурамШинэчлэнБатлахТухай.jpg

-Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

Зураг_1.jpg

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төсвийн тухай хууль тогтоомжид санал өгөх зорилгоор 8 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийв

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллав. Хяналт, шалгалтын үр дүнд нийт 13 дүгнэлт, 15 ажлын санал боловсруулж, 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн гишүүдийн саналыг авсан.

“Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин ба шийдэл”-ийн асуудлаар чуулав

2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг болон Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны мэргэжлийн холбоотой хамтран “Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин ба шийдэл” чуулганыг зохион байгуулав. Чуулганы хүрээнд боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүйн салбар дахь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, салбар хоорондын уялдаа болон шаардлагатай бодлогын шийдлүүдийг хэлэлцсэн.Үүний үр дүнд сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай уялдсан бие даасан хуулийн төсөл боловсруулах шаардлагатай гэсэн байр суурьд оролцогчид санал нэгдэв. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлээд байна.

БОДЛОГОД НӨЛӨӨЛСӨН АЖЛУУД

 “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэв

Ахмад настны нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, орлогыг дэмжих, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг бодлогоор дэмжихэд Улсын Их Хурал манлайлал үзүүлэх шинэ хөшүүрэг бий боллоо. Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хууль тогтоох, хяналт шалгалтын үйл ажиллагаанд ахмадын туршлага, дуу хоолойг тусгах боломж бүрдэв. УИХ-ын гишүүд, ахмад үеийн хооронд харилцаа, мэдлэг, туршлага дамжуулах тогтвортой суурь тавигдав.

Хөтөлбөрт нийт 122 ахмад хүсэлт гаргаснаас 15-ыг нь сонгон шалгаруулж, 14 гишүүнтэй хамтран ажилласнаар ахмадын хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр бодитоор хэрэгжив. Шалгарсан ахмадууд УИХ-ын үйл ажиллагааг олон нийт, ахмад настанд танин мэдүүлэх, мөн хууль тогтоох, бодлого боловсруулахад зөвлөх үүрэг гүйцэтгэв. Хөтөлбөрийг цаашид тогтмол, өргөжүүлэн хэрэгжүүлнэ.

image.pngЗураг_16.jpg

 “Гэрээсээ гарцгаая” аяныг хэрэгжүүлэв

Зураг_18.jpgЗураг_19.jpg

Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд “Гэрээсээ гарцгаая” аяныг санаачлан эхлүүлж, шийдвэр гаргагч нартай тэргэнцэртэй явж, зарим нэг асуудлыг хөндөн, шийдэл олох хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ-1 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинэчлэгдэж буй явган хүний замаар тэргэнцэртэй зорчиж, нийтийн тээврээр үйлчлүүллээ. Энэ хүрээнд Багшийн дээд орчмын нүхэн гарцыг хүртээмжтэй болгож шинэчлэн засварлахаар болов.

Зураг_20.jpg

ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ-2

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын хамт “Бөмбөгөр”, “Ард” кинотеатр орчмын зам, нийтийн тээврийг туршив. Гүүрэн гарцны орц, гарцыг шинэчлэн засварлахаар боллоо.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлдвэрлэв” шошгыг танилцуулав

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийн хүрээнд Тэгш хүртээмж итгэл үндэсний зөвлөлтэй хамтран “Equality for All” тохирлын стандартыг нээж, ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Үндэсний шошго” хөтөлбөртэй хамтран ажиллахаар болов. Ингэснээр тус хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй хүний хийсэн бараа бүтээгдэхүүнийг шошгожуулах юм.

Шинэ стандарт бүхий шошго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх орчинд чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд өрсөлдөх чадвартай болгох, санхүүгийн хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Шошго албан ёсны болж баталгаажсанаар худалдан авалт, борлуулалт нэмэгдэж бизнес эрхлэгчид өргөн хүрээнд хөгжиж чадна.

image.pngimage.png

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн удирдлагын оролцоо” зөвлөгөөн зохион байгуулав  /2025.05.25/

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн удирдлагын оролцоо” зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж 18 аймаг, 9 дүүргийн засаг дарга, нийгмийн бодлого, хөгжлийн бэрхшээл 3, хариуцсан мэргэжлийн 100 гаруй хүмүүс оролцлоо.        

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлэй хүний ерөнхий газар, Европын холбоо, “Ханс Зайдел” сан, АИФО, Тэгш нийгэм ТББ-тай хамтран зохион байгуулсан. Зөвлөгөөнд зориулж бүс нутагтаа хэрэгжүүлэх шаардлагатай  ажлуудын талаарх гарын авлага бэлтгэн түгээв.

Зураг_30.jpg

“Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” хэлэлцүүлэг явуулав/2025.08.14/

Зураг_31.jpg

Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, иргэний нийгмийн байгууллага, холбогдох яамдын төлөөлөл зэрэг нийт 100 орчим хүн оролцсоны 50 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байв.

Хэлэлцүүлгийн үеэр үндсэн илтгэлийг “Нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой болгох” сэдвээр ЖАЙКА-гийн Өвсний үндэс төслийн менежер Дай Окита, “Түгээмэл хөгжил” БДАТ-ийн тэргүүн Ч.Ундрахбаяр нар тавьж, нийгмийн халамжийн үйлчилгээгээр жишиг болдог Япон Улсын туршлагыг танилцууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын хамтран боловсруулсан зөвлөмжийг Ерөнхий сайд Г.Занданшатарт танилцуулж, Ерөнхий сайдын зүгээс уг зөвлөмжийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр онцгойлон хамтран ажиллахаа илэрхийлэв.

Зураг_32.jpg

Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөллөөс хүүхдийн оношлогоо, тулгамдсан бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар дэвшүүлсэн санал, шийдлийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх зорилгоор 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Улсын төсөвт тусгалаа.

Зураг_33.jpg

“Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” чуулганаас Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв /2025.09.30/

 “Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” сэдэвт чуулганыг санаачлан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран амжилттай зохион байгууллаа.

Зураг_34.jpg

Энэ удаагийн чуулганаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Сэргээн засахын олон улсын байгууллагаас дэлхий дахинд баримталж буй бодлого, стратегийг танилцууллаа. Чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сувилагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг нийт 600 хүн оролцов.

Чуулганы зорилго нь сэргээн засах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, салбарын хөгжлийн замын зураглалыг тодорхойлох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох явдал байв.

image.pngЗураг_36.jpg

ICF-ийг хэрэгжүүлэх “Замын зураглал”-ыг боловсруулав

УИХ-ын гишүүн О.Саранчулуун санаачилгаар, ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран “Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал (ICF)-ын хэрэгжилт, салбар хоорондын хэрэглээ” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 12 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Уулзалтад ЭМЯ, ГБХНХЯ, БЯ, ХБХХЕГ, ЭМХТ, АШУҮИС, лавлагаа шатлалын эмнэлгүүд, Хөдөлмөрийн магадлах комисс, Үндэсний статистикийн хороо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 100 орчим хүн оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр оролцооны аргаар гол гурван салбарын ирэх 4 жилийн үйл ажиллагааг төлөвлөж, салбарууд нэг ойлголт, нэг хэлээр ажиллах зорилгоор ICF-ийг хэрэгжүүлэх “Замын зураглал”-ыг боловсрууллаа.

Зураг_39.jpg

Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ICF-ийн анхны орчуулгыг хийж, шинэчилсэн нэмэлтүүдийг тусган дахин боловсруулсан. Мөн хүүхэд, залууст зориулсан ICF-CY хувилбарыг үндсэн ангилалтай нэгтгэж, нэмэлт 225 кодыг орчуулан, ДЭМБ-ын Женев дэх төв оффистой хамтран ICF-ийн орчуулга, кодлолтыг ДЭМБ-ын Алтан стандарт ангиллын платформд оруулах ажлыг хийж байна.

Уулзалтыг ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв болох Хонгконгийн сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгийн зөвлөх Шэйла Пурвэс чиглүүлж, Канад, Итали, БНХАУ, БНСУ, Австрали зэрэг улсын мэргэжилтнүүд ICF-ийг хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцав.

Зөвлөлдөх уулзалтаас гарсан “Замын зураглал”-ыг холбогдох яамдад хүргүүлсэн бөгөөд 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулахад ГБХНХЯ манлайлан ажиллахаа илэрхийллээ.

Тархи мэдрэлийн шалтгаант хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийг чадваржуулах LEND  төсөл хэрэгжүүлж эхлэв

Зураг_68.jpgЗураг_69.jpg

АШУҮИС–ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль АНУ-ын Виржиниа Коммонвэлт их сургуультай хамтран мэдрэлийн гаралтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийг чадваржуулах LEND төслийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд ийм хүүхэдтэй гэр бүлийн хэрэгцээ, нөхцөл байдлыг судалж, олон улсын түвшний судалгааны өгүүлэл, тайлан гаргана. Судалгаанд тулгуурлан гэр бүлд зориулсан зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх бөгөөд олон мэргэжлийн багийг сургаж бэлтгэнэ. Төсөл 3 жилийн хугацаанд үргэлжилнэ.

Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрүүдийг тохиолдуулан дэлхий нийтэд цэнхэр гэрэл асаах аян өрнөдөг. Энэ жил Монгол Улсын Төрийн ордон, Их эзэн Чингис хааны хөшөөнд цэнхэр гэрэл асааж, хөгжлийн бэрхшээлтэй хүн, сонсголгүй иргэдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ.

Зураг_71.jpg

AMPUTEE STRONG дэмжих бүлгийн уулзалтыг зохион байгуулсаар байна.

Зураг_72.jpg

Amputee Strong дэмжих бүлэг нийт 35 дахь удаагийн уулзалтаа зохион Мөчний тайралт хийлгэсэн иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг чухал бөгөөд уулзалтын үеэр оролцогчид туршлагаа хуваалцаж, ганцаараа биш гэдгээ мэдрэх нь сэтгэл заслын чухал дэмжлэг болдог. Өмнөх 34 дэх уулзалтын хүрээнд “Ой партнерс” ХХК-иас бүлгийн гишүүдэд арьсан гутал бэлэглэсэн сайхан үйл явдал боллоо.

Зураг_73.jpgЗураг_74.jpg

“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлье” сургалт зохион байгуулав

УИХ-ын гишүүн Б.Жаргалан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Халид Шарифиг хүлээн авч уулзаж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг хэлэлцлээ.

Уулзалтын хүрээнд НҮБ-ын “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян”-д хамтран оролцох, 2017 оны үндэсний судалгааны хоёр дахь шатны судалгааг 2026 онд хийхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, мөн технологийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллийн мэдээллийг албан ёсны бүртгэлийн системд нэгтгэх асуудлаар хамтран ажиллахаар болов.

image.pngЗураг_76.jpg

Дэлхийн жорлонгийн өдөрт нэгдэж хөрсний эрүүл мэндийг онцлов

Дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан ариун цэврийн байгууламж, хөрсний эрүүл мэндийн асуудалд анхаарах шаардлагатайг онцоллоо. Манай улсын хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж ашиглаж буй нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ хүрээнд БСШУСБХ-ны гишүүд ЕБС-ийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэгт ажиллаж, холбогдох тогтоол батлуулсан. Цаашид айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах бодлогыг эрчимжүүлж, 2026 онд Өргөдлийн байнгын хорооны хийх хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусган ажиллахаар болов.

Зураг_78.jpgЗураг_79.jpg

Ариун цэврийн байгууламжуудыг хүртээмжтэй болгож байна

БСШУСБХ-ны дарга Ч.Ундрам гишүүний санаачилгаар 2021 онд эхэлсэн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг стандартын ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Ажлын явцтай танилцахаар Төв, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймагт ажиллав. Одоогоор 10 байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан. Ариун цэврийн байгууламжуудыг хүртээмжтэй (тэргэнцэртэй орох боломжтой), харааны бэрхшээлтэй хүүхдэд тохирсон тэмдэглэгээтэй байлгах, гар угаах савангийн асуудлыг шийдэх талаар санал, зөвлөмж өгсөн. Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тогтоол гаргасан.

Зураг_80.jpg

“Хараагүйчүүдийн үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх чиглэлээр хамтран ажиллав.

Зураг_81.jpg

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарын хамт Хараагүйчүүдийн үйлдвэр ТӨҮГ, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төв, Монголын хараагүйчүүдийн холбооны үйл ажиллагаатай танилцав. Улсын хэмжээнд 11 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдгаас тус үйлдвэр сүүлийн 5 жилд хөдөлмөр эрхэлж буй хүний тоог 5 дахин нэмэгдүүлжээ. Үйлдвэрлэлийн түүхий эд, тоног төхөөрөмжийн 2 тэрбум төгрөгийг 2026 оны улсын төсөвт тусгуулснаар хүчин чадал нэмэгдэж, сүүлийн 10 жил зогсонги байсан үйлдвэр бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахаар боллоо.

“Хараагүйчүүдийн үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2026 оны улсын төсөвт 2 тэрбум төгрөг тусгууллаа.

Зураг_82.jpgЗураг_83.jpg

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран ажиллаж байна

Зураг_87.jpgЗураг_88.jpg

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад холбогдох яамд, ЦЕГ, ХЭҮК, төрийн бус байууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүдийн төлөөлөл зэрэг 50 гаруй оролцогч оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Соёлын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллав

Монгол Улсад бүртгэлтэй 107,904 хөгжлийн бэрхшээлтэй иргэний 68 хувь нь орон нутагт, 32 хувь нь нийслэлд амьдардаг.

Үндэсний баяр наадам, соёлын үйлчилгээний хүртээмжийг хангах нэгдсэн стандарт, зохион байгуулалтын шаардлага хангалтгүй хэвээр байна. Энэ хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүртээмжийн нөхцөл байдалд аудит хийж, үр дүнд нь тулгуурлан “Үндэсний их баяр наадмыг хүртээмжтэй зохион байгуулах заавар, зөвлөмж”-ийг удирдан боловсруулав. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсгийг шинээр тохижуулж, хүртээмжтэй ариун цэврийн өрөөний ойролцоо тус бүр 50 хүний багтаамжтай, нийт 100 хүний суудал бүхий амрах хэсгийг байгуулан, 16 дугаар хаалганы орчимд ашиглалтад оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд илүү аюулгүй, тав тухтай, тэгш оролцох бодит нөхцөл ийнхүү бүрдлээ.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хүртээмжтэй орчин, сэргээн засах үйлчилгээний шилдэг туршлага, стандарт, арга зүйг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэв. Ингэснээр эрх зүйн орчин, мэргэжлийн хүний нөөц, үйлчилгээний чанар, хүртээмжийг цогцоор нь сайжруулах тогтолцооны шинэчлэлийн суурийг бүрдүүлэхэд чиглэн ажиллалаа.

Япон Улстай “Саадгүй орчин”-ы тогтолцоог бүрдүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэв

2026 оны 06 дугаар сарын 3-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-тай албан ёсны уулзалт хийж, санаачлан боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийг танилцуулав. Энэ үеэр хүртээмжийн аудит хийх, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, арга зүйн хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг хүргүүллээ.

Япон Улс нь хүртээмжтэй орчин, сэргээн засалт, хүртээмжийн стандартаараа олон улсад тэргүүлэх туршлагатай бөгөөд Монгол, Японы олон жилийн хамтын ажиллагаа, ЖАЙКА (JICA)-гийн хэрэгжүүлсэн төслүүдэд тулгуурлан энэхүү туршлагыг Монгол Улсад нутагшуулах боломжийг хэлэлцэв.

Бутан Улстай үндэсний сайн сайхан байдлын бодлогын чиглэлээр хамтран ажиллана

Монгол–Бутаны парламентын бүлгийн бүрэлдэхүүнтэйгээр Бутан Улсад албан айлчлал хийж, тус улсын парламентын үйл ажиллагаа болон Үндэсний сайн сайхан байдлын (Gross National Happiness – GNH) бодлого, аргачлалтай танилцав.

Олон жилийн судалгаанд үндэслэн 2026–2030 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Үндэсний сайн сайхан байдлыг тооцож, хөгжлийн бодлого төлөвлөлтөд ашиглах зорилтыг тусгуулсан. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд Бутаны GNH-ийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах хамтын ажиллагааг эхлүүлж, холбогдох төлөөлөгчид болон судлаачидтай индексийн шалгуур үзүүлэлт, судалгааны арга зүй, мэдээлэл цуглуулах тогтолцооны талаар санал солилцов. Цаашид Бутаны холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын Үндэсний сайн сайхан байдлын индексийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, хөгжлийн бодлого төлөвлөлт болон эрх зүйн орчинд уялдуулан тогтвортой хэрэгжүүлэхээр зорьж байна.

Зураг_41.jpg

БНХАУ-д ажлын айлчлал хийв

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. /2025.09.11-13/

БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбооны дарга, Ардын төлөөлөгчдийн хурлын гишүүн Ноён Чэнг Кай, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов.

Зураг_42.jpg

Хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх зорилгоор хоёр улсын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг Ноён Чэнг Кай дэвшүүллээ. Айлчлалын үеэр Сэргээн засалт, туслах технологийн экспод оролцож, олон улсын туршлага солилцох уулзалтад илтгэл тавив.

Зураг_43.jpg

Тус экспо нь энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 400 гаруй байгууллагын сэргээн засалт, туслах технологийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан бөгөөд 40 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна.

Дэлхийн хөгжлийн бэрхшээлийн чуулган уулзалтад оролцов

Зураг_47.jpg

Чуулга уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, нийгэм, эдийн засаг, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй хөгжлийг бодит үр дүнд хүргэх зорилготой олон улсын өндөр түвшний арга хэмжээ байв. /2025.04.01-04/

АНУ, Итали, олон улсын иргэний нийгмийн, хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Тухайлбал, Конрад Аденауэр сан, AIFO олон улсын байгууллагатай хийсэн уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж буй, цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцов.

Монгол Улс “Амман- Берлиний тунхаглал”-д нэгдэв

Чуулга уулзалтын үр дүнд “Амман–Берлиний тунхаглал”-ыг зарлаж, улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зорилгоор улсын, салбарын төсвийн 15 хувийг чиглүүлэх “15 хувийн зорилт”-ыг хамтран хэрэгжүүлэхээр нэгдлээ. Монгол Улс тус тунхаглалд нэгдэв.

Зураг_48.jpg

Ахмад настны асрахуйн асуудлаар Японд айлчлав

Айлчлалын хүрээнд JICA, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам, орон нутгийн захиргаа, өрхийн эмнэлэг, гэрээр, өдрийн асаргаа үзүүлэх төвүүд, ахмад настны асрамжийн байгууллагууд, мөн асаргаа, сувилахуйн мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. /2025.02.12-19/

Япон Улс ахмад настны асаргааг шатлалтай үнэлгээний системд тулгуурлан зохион байгуулж, гэрийн асаргаа, өдрийн үйлчилгээ, богино хугацааны байршуулалт, нөхөн сэргээх эмчилгээ, асрамжийн үйлчилгээг уялдаа холбоотой хэрэгжүүлдэг байна. Үйлчилгээний зардлын 90 хувийг асаргааны даатгал, 10 хувийг иргэн тэтгэврээсээ төлдөг тогтолцоо бүрдсэн нь Монгол Улсад ахмад настны асаргаа, халамжийн тогтолцоог үе шаттай шинэчлэхэд чухал туршлага боллоо.

Энэхүү туршлагад тулгуурлан 2026–2030 онд хэрэгжүүлэх бодлогын хүрээнд, УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар болов

Зураг_50.jpg

Электрон тамхины зохицуулалтын семинарт оролцов

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын хамт Сингапурын үндэсний их сургуулийн Saw Swee Hock Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон ДЭМБ-тай хамтран зохион байгуулсан “Баруун Номхон Далайн бүс нутагт электрон тамхины үр дүнтэй зохицуулалтыг дэмжих” сэдэвт семинарт оролцож, олон улсын туршлага, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ. /2025.05.07-09/

Семинарын төгсгөлд оролцогч орнууд электрон тамхины зохицуулалт, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улсад сүүлийн 4 жилд 13-15 настай хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ 7 дахин өсөж, 4 хүүхэд тутмын 1 нь электрон, 5 хүүхэд тутмын 1 утаат тамхи татаж байна.

Зураг_51.jpg

Дэлхийн насжилтын болон эмчилгээ судлалын хуралд илтгэлээ танилцуулав

Зураг_52.jpg

Хурлаар хөгшрөлт, ахмад настны эрүүл мэндийн чиглэлээрх сүүлийн үеийн судалгаа, шинжлэх ухааны тэргүүлэх хандлагууд-ыг хэлэлцсэн. /2025.09.21-25/ Энэ хүрээнд “Монголын ахмад настнуудын дотоод сайн сайхан байдалд нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт судалгааны илтгэлийг танилцуулж, Монгол Улсын нөхцөл байдлыг олон улсын академик индэр дээр хөндөн ярилцлаа.

Тус хурал нь ахмад настны эрүүл мэндийн салбарт дэлхийн туршлагатай танилцах, олон улсын судлаачидтай хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, цаашдын хамтарсан судалгаа, төсөл, өгүүлэл боловсруулах суурь тавьсан чухал арга хэмжээ байв.

Зураг_55.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,