Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ аравдугаар сарын 19-нд Токио хотод байрлах Ясүкүни сүмд “тамагүширёо” хэмээх тахилгын өргөлийн мөнгө хандивлажээ.
Ясүкүни сүмд аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд намрын их тахилгын ёслол болж, гурван өдөр үргэлжилсэн байна. Тус сүмд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн А зэрэглэлийн дайны гэмт хэрэгтнээр ял шийтгүүлсэн, Японы Ерөнхий сайд асан Тожо Хидэки тэргүүтэй 14 хүнийг тахин шүтдэг юм.
Японы улс төрчид тус сүмд мөргөл үйлдэх, тахилгын өргөл өргөх нь олон жилийн турш дотоод, гадаадын маргаан дагуулсаар иржээ. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улс орон болон Японы энх тайвныг эрхэмлэгч бүлгүүд үүнийг Японы дайны үеийн түрэмгийллийн түүхийг хэрхэн үнэлж буйтай холбоотой эмзэг асуудал гэж үздэг.
Хятадын Гадаад хэргийн яам өмнө нь Ясүкүни сүмийг Японы милитаризмын бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, тус сүмтэй холбоотой үйлдлүүд нь түүхэн шударга ёс болон Дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмыг үл хүндэтгэсэн хэрэг гэж мэдэгдэж байв. Мөн Японыг түрэмгийллийн түүхээ үнэн зөвөөр эргэн харж, түүхээс сургамж авч, бодит үйл ажиллагаагаараа Азийн хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг хүлээхийг уриалжээ.
Эх сурвалж: The Japan Times

#Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587