Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлаад буй. Энэ явдлын дараа Венесуэлийн эрх баригчид улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлж байна. Тухайлбал, тус улсад хоригдоод байсан Испани–Венесуэлийн иргэншилтэй, хүний эрхийн идэвхтэн Росио Сан Мигель болон Испанийн өөр дөрвөн иргэнийг шоронгоос сулласан талаар Мадрид  мэдэгдлээ. 

Венесуэлийн парламентын дарга Хорхе Родригес пүрэв гарагт мэдэгдэхдээ, ойрын хугацаанд гадаад, дотоодын олон хоригдлыг суллана гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч Венесуэлийн хүний эрхийн байгууллагууд, идэвхтнүүд энэ мэдээллийг бодитоор баталгаажуулахыг эрх баригчдаас шаардсаар байна.  
Хүний эрхийн төлөөх “Foro Penal” байгууллагын тооцоолсноор, Венесуэлд одоогоор улс төрийн 800-900 гаруй хоригдол байгаа бөгөөд үүнд АНУ, Испани болон бусад орны 86 иргэн багтаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Венесуэлийн Засгийн газар 99 хоригдлыг, нэгдүгээр сарын 1-нд 88 хүнийг сулласан гэж зарлаад байна. 

Эх сурвалж: Reuters 

#Испани, #Венесуэл,