Канадын хамгийн том, хамгийн удаан хугацаанд зохион байгуулагдаж буй утга зохиолын арга хэмжээний нэг болох Торонтогийн олон улсын зохиолчдын наадам аравдугаар сарын 28-нд эхэллээ. Энэ жилийн наадам арваннэгдүгээр сарын 1 хүртэл таван өдрийн турш үргэлжилнэ.

47 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам Торонтогийн их сургуулийн Виктория коллежид болж байгаа бөгөөд дэлхийн 20 орчим орны зохиолч, сэтгэгч, уран бүтээлчдийг нэг дор цуглуулжээ. Хөтөлбөрт зохиолчдын уулзалт, номын хэлэлцүүлэг, уран бүтээлийн сургалт, уншлага, тоглолт болон номын гарын үсэг зурах арга хэмжээ зэрэг 100 гаруй үйл ажиллагаа багтсан байна.

Энэ жилийн наадамд Пулитцерын шагналт зохиолч Эндрю Шон Грир, Дэйв Эггерс, Бүүкерийн шагналт Дэвид Сзалай, Францын зохиолч Мари НДиайе болон бусад нэртэй уран бүтээлч оролцож буй.

Мөн Канадын нэрт яруу найрагч, дуучин Леонард Коэны уран бүтээлийг дурсах тусгай арга хэмжээ зохион байгуулах бөгөөд түүний яруу найраг, зохиол, дуу хөгжмийн өвийг уран бүтээлчид хамтран толилуулах юм.

Наадмын зорилго нь дэлхийн өнцөг булан бүрийн зохиолч, уншигчдыг холбож, утга зохиолоор дамжуулан шинэ санаа, үзэл бодлыг солилцох боломж бүрдүүлэхэд оршиж байна.

Эх сурвалж: Торонтогийн олон улсын зохиолчдын наадмын албан ёсны сайт

#Торонтогийн олон улсын зохиолчдын наадам,