Монголын Залуучуудын Холбооны 105 жилийн ойг тохиолдуулан хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам 24 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тус наадам нь залуу уран бүтээлч, яруу найрагчдыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний яруу сайхан, утга зохиолын өв соёлыг хойч үедээ өвлүүлэн таниулах зорилготой юм.

Наадамд 16–35 насны залуу яруу найрагчид оролцох бөгөөд хоёр шүлгээ A4 хэмжээтэй цаасан дээр Times New Roman фонтоор, 12 үсгийн хэмжээтэй бэлтгэн, өөрийн товч намтар болон холбоо барих мэдээллийн хамт ирүүлэх шаардлагатай.

Оролцогчдын материалыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл tsagaanuul2026@gmail.com цахим шуудангаар хүлээн авна.

Эхний шатны шалгаруулалтаас 13 оролцогч хоёрдугаар шатанд өрсөлдөж, шилдэг таван байрын эзэн тодорно. Эцсийн шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 20-нд МҮОНРТ-ийн “Студи 600”-д болох бөгөөд шууд дамжуулах юм.

“Цагаан Уул” наадам нь залуу яруу найрагчдын уран бүтээлийг олон нийтэд хүргэх, авьяас чадвараа сорих боломж олгодог уламжлалт арга хэмжээний нэг билээ.

#“Цагаан Уул” хайрын шүлгийн наадам,