Украин нутаг дэвсгэрээр нь дамжин Европ руу нийлүүлэгддэг Оросын байгалийн хийн урсгалыг зогсоосноор Москвагийн Европын эрчим хүчний зах зээлд хэдэн арван жил үргэлжилсэн ноёрхол дууслаа.

Гурван жилийн турш үргэлжилсэн дайныг үл харгалзан байгалийн хий урссаар байсан ч Украины тал транзит тээврийн гэрээг сунгахаас татгалзсанаар Оросын “Газпром” өглөөний 05:00 цагт байгалийн хийн урсгалаа зогсоосон байна.

2022 онд Оросоос нийлүүлэлт буурах үед байгалийн хийн үнэ дээд цэгтээ хүрч, амьжиргааны өртгийн хямрал улам дордож, Европын холбооны өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байсан бол энэ удаагийн зогсолтод тус холбоо бэлтгэлтэй байгаа тул үнэд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Украины нутгаар дамжин нийлүүлэгддэг Оросын хийг худалдан авсаар байсан Словак, Австри зэрэг ЕХ-ны гишүүд нийлүүлэлтийн өөр эх үүсвэртэй болсон бол Унгар Оросын хийг Хар тэнгисээр дамждаг “TurkStream”-ээр үргэлжлүүлэн авах гэнэ.

Гэвч транзит урсгалаас хамааралтай байсан Молдаваас салан тусгаарласан, Оросыг дэмжигч Приднестрийн бүсийн айл өрхүүдийн халаалт, халуун усны хангамж лхагва гарагийн өглөөнөөс тасалджээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский уг үйл явдлыг “Москвагийн хамгийн том ялагдлын нэг” гэж нэрлээд АНУ-ыг Европт руу чиглэсэн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг уриалсан байна.

Орос болон хуучин ЗХУ-ын орнууд хагас зуун жилийн турш Европын хийн зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлж ирсэн бөгөөд оргил үедээ 35 орчим хувьд хүрч байжээ. Гэвч ЕХ Украинд дайн эхэлснээс хойш Норвегиос авах байгалийн хий, Катар, АНУ-аас авах шингэрүүлсэн байгалийн хийгээ нэмэгдүүлснээр Оросын эрчим хүчний хараат байдлаа бууруулсан юм.

Нийлүүлэлт нь зогссоноор Оросын “Газпром” хийн борлуулалтаас бараг 5 тэрбум долларын алдагдал хүлээх боловч Украин мөн дамжин өнгөрөх тээврийн хураамжаас жилд нэг тэрбум долларын алдагдал хүлээх болно. Энэ алдагдлыг нөхөхийн тулд лхагва гарагаас эхлэн дотоодын хэрэглэгчдийн хийн үнийг дөрөв дахин нэмэгдүүлэхээр болсон байна. 

Эх сурвалж: Reuters

#Газпром, #Европын холбоо, #УКраин, #Оросын байгалийн хий,

Энээ 202.126.89.128
2025-01-02
Үгээ бодож бичээрэй...ноёрхол ч гэх шиг. Ноёрхол гэдэг хүч хэрэглэх замаар нөлөөгөө тогтоохыг хэлдэг юм. Баруунд Оросууд хүч хэрэглэж газаа өгсөн гэж хэлэх гээд бна уу. Эргүү гичий минь.
Хариулах