Мягмар гарагийн өглөө дэлхийн хамгийн өндөр уул Эверестээс хойд зүгт 80 км зайд, Төвөдийн хамгийн ариун хотуудын нэг болох Шигацэгийн ойролцоо 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь хөрш Балба, Бутан, Энэтхэгт мэдрэгдсэн.
Бүс нутагт олон зуун байшин барилга нурсан бөгөөд амиа алдагсдын тоо 126-д хүрээд байгааг Хятадын эрх баригчид мэдэгдэв. Мөн 188 хүн бэртэж гэмтсэн байна.
Олон хүн орон гэргүй болсон энэ үед мягмар гарагийн орой тус бүс нутагт агаарын хэм хасах 6 хэм хүртэл буурч, шөнөдөө хасах 16 хэмд хүрчээ.
Хятадын газар хөдлөлтийн төв газар хөдлөлтийн голомтыг Тингри мужид 10 км гүнд байсан гэж мэдээлж байгаа бол АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг 7.1 магнитуд гэж ялгаатай тооцоолсон байна.
1959 оны эхээр Хятадын дарангуйллын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа олон мянган төвөдчүүдийн хамт Энэтхэг рүү дүрвэн гарсан Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн эрэн хайх, аврах ажиллагааг цогцоор нь явуулж, гамшигт өртсөн бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан байна.
“Xinhua” агентлагийн мэдээлснээр 1,500 гаруй гал сөнөөгч, аврагч гамшигт нэрвэгдсэн бүс нутагт дайчлагдан эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд майхан, гадуур хувцас, хөнжил, эвхдэг ор зэрэг 22,000 орчим эд зүйлийг илгээжээ.
Хятадын эрх баригчид газар хөдлөлтийн дараа жуулчдыг Эверестийн бүсэд нэвтрэхийг хориглосон тухай мэдээлэв.
Газар хөдлөлтийн чичиргээ хүчтэй мэдрэгдсэн Тингри тосгонд дараа нь 4.4 хүртэл баллын хүчтэй 150 гаруй чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн голомтоос 20 км-ийн тойрогт нийт 6,900 орчим хүн амтай гурван суурин, 27 тосгон оршдог бөгөөд 1,000 гаруй байшин эвдэрч сүйджээ.
Хятадын баруун өмнөд хэсэг, Балба, Энэтхэгийн хойд хэсэгт Энэтхэг, Евразийн тектоник хавтангийн мөргөлдөөнөөс үүдэлтэй газар хөдлөлт байнга болдог. 1950 оноос хойш бүс нутагт 6 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 21 удаа болсны хамгийн хүчтэй нь 2017 онд болсон 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Газар хөдлөлт, #Төвөд,