Мягмар гарагт эхэлсэн Лос Анжелесийн түймэр хүчтэй салхины нөлөөгөөр хурдтай тархаж, гал унтраах ажиллагаанд саад болж байна.
Гал сөнөөгчид усан хангамж болон бусад нөөцийн хомсдолд орж, наад зах нь таван хүн амь үрэгдэж, 1,000 гаруй барилга сүйджээ. Мужид онц байдал зарласан ба 100,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гарсан байна.
Албан тушаалтнуудын мэдэгдсэнээр Лос Анжелесийн тойрогт Палисадс, Итон, Херст, Вүүдли зэрэг газарт дөрвөн тусдаа түймэр дэгдсэн бөгөөд эдгээр газруудад гал унтраах ажил 0%-тай байна.
Баруун талд, Палисадын түймэр Санта Моника, Малибу хоёрын хоорондох толгодод 6,406 га талбай, 1,000 байгууламжийг шатааж, Топанга хавцлыг уруудан мягмар гарагт Номхон далай тулж иржээ. Энэ нь аль хэдийн Лос Анжелесийн түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй галын нэгд тооцогдож байсан юм.
Зүүн зүгт, Сан Габриэлийн уулсын бэлд Итонд дэгдсэн түймэр 4,289 га талбайг хамарч, наад зах нь таван хүний аминд хүрсэн байна. “AccuWeather” урьдчилсан байдлаар хохирол, эдийн засгийн алдагдлын хэмжээг 50 тэрбум доллар давсан гэж тооцоолов.
“PowerOutage.us” сайтын мэдээлснээр Лос-Анжелесийн тойрогт 1 сая орчим өрх, үйлчилгээний байгууллага цахилгаангүй байна.
Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй түймрийг дарахын тулд ердийн хэрэгцээнээс дөрөв дахин их ус шаардагдаж байгаа тул Палисадын түймэртэй тэмцэж буй гал сөнөөгчид усны хомсдолд оржээ. Тус бүсэд байдаг тус бүр нь 3.78 сая литр багтаамжтай гурван том усны нөөцлүүр бүгд хоосорсон байна.
Түүнчлэн Лос Анжелес дүүргийн Гал түймэртэй тэмцэх газрын дарга Энтони Марроне “Л.А. тойрогт ийм хэмжээний дөрвөн тусдаа түймрийг унтраахад хангалттай гал сөнөөгчид байхгүй” гэж мэдэгджээ.
Далайн гайхалтай үзэмж бүхий толгод дээр байрладаг Номхон Далайн Палисад нь тус улсын хамгийн үнэтэй хорооллуудын нэг бөгөөд 2023 оны эцсийн байдлаар байшингуудынх нь дундаж үнэ 3.7 сая долларт хүрээд байв. Энд кино, телевиз, хөгжмийн салбарын олон одод амьдардаг бөгөөд бүгд гэр орноо орхин дүрвэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ой хээрийн түймэр, #Лос Анжелес,