2024 он нь дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр давсан анхны жил болсныг Европын холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба (C3S) өнөөдөр баталлаа.

C3S”-ийн тэргүүн Карло Буонтемпогийн хэлснээр манай гарагийн дундаж температур 2024 оны сар бүр бүртгэл хөтөлж эхэлснээс хойших дээд амжилтыг эвдэж, зарим тохиолдолд хоёрдугаарт бичигдсэн байна.

Түүний хэлснээр өнгөрсөн жилийн дундаж температур хүн төрөлхтөн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг хурмал түлшийг их хэмжээгээр шатааж эхлэхээс өмнөх үе буюу 1850-1900 онтой харьцуулахад Цельсийн 1.6 хэмээр өндөр байжээ.

Түүнчлэн 2024 он бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн халуун жил болж рекорд тогтоосон бөгөөд сүүлийн арван жилийн жил бүр нь түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болсон байна.

Их Британийн Цаг уурын алба мөн 2024 онд дундаж температур 1.5 хэмийг давсан үзэж байгаа ч 1.53 хэмээс хэтрээгүй гэж тооцоолжээ. Харин АНУ-ын эрдэмтэд 2024 оны цаг уурын тайлангаа хараахан нийтлээгүй байна. 

Дэлхийн улс орнууд 2015 оны Парисын хэлэлцээрээр илүү ноцтой, их хэмжээний хохирол дагуулах уур амьсгалын гамшгаас зайлсхийхийн тулд дэлхийн дундаж температурыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхаар тохиролцож байв.

Гэхдээ нэг жил 1.5 хэмийн босгыг давсан гэдэг нь зорилт биелэх боломжгүй гэсэн үг биш юм. Учир нь уг үзүүлэлтийг олон жилийн дундаж температур дээр үндэслэж дүгнэх ёстой. Буонтемпогийн хэлснээр уг босгыг давахад ойрхон ирсэн боловч улс орнууд дулаарлыг гамшгийн хэмжээнд хүргэхгүйн тулд ялгаруулалтаа хурдан бууруулахад оройтоогүй хэвээр байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын үзэгдэл улам ширүүсэж, хор уршиг нь дэлхийн хамгийн чинээлэг орнуудаас эхлээд хамгийн ядуу буурай орнуудад мэдрэгдэж эхэлсэн.

Тухайлбал, энэ долоо хоногт Калифорнид дэгдсэн ой хээрийн түймэрт олон хүн амиа алдаж, олон мянган байшин барилга сүйдээд байна. 2024 онд Боливи, Венесуэль улс аймшигт гал түймэрт өртсөн бол Балба, Судан, Испани зэрэг орнуудад үер бууж, Мексик, Саудын Арабд хэт халалтын улмаас олон мянган хүн амь үрэгдсэн билээ. 

Эх сурвалж: Reuters

#Дэлхийн дулаарал, #1.5 хэмийн босго,