Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэрэв Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох талаар хэлэлцээр хийхээс татгалзвал Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Трамп ямар хориг арга хэмжээ авах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский энхийн гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн болохыг хэлээд, Бид Зеленьскийтэй ярилцаж байгаа. Удахгүй Ерөнхийлөгч Путинтэй ярилцах болно гэж хэлжээ.

Мөн Украины дайныг зогсоох хэлэлцээрт БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хөндлөнгөөс оролцохыг уриалж, шахалт үзүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна. 

Ши Жиньпин энэ тал дээр тийм ч их зүйл хийгээгүй. Гэтэл түүнд бидэнтэй адил маш их эрх мэдэл байгаа. Би Чи үүнийг зохицуулах ёстойгэж хэлсэн. Бид энэ талаар ярилцсан гэжээ.

Түүнчлэн засаг захиргаа нь Украинд үзүүлж буй зэвсгийн тусламжийг анхааралтай судалж байгааг хэлээд, Украиныг дэмжих хүчин чармайлтад Европын холбоог илүү их оролцоотой байх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Үүнээс нэг өдрийн өмнө буюу даваа гарагт Трамп мөн Украины дайныг зогсоох хэлэлцээрээс татгалзсанаар Путин Орос орныг сүйрүүлж байна гэж мэдэгдсэн юм.

Хэлэлцээр хийх хэрэгтэй. Хэлэлцээр хийхгүй байснаараа тэр Оросыг сүйрүүлж байна гэж би бодож байна. Орос улс маш том асуудалд ороход ойрхон байна гэж Трамп Зууван танхимд байхдаа сэтгүүлчдэд хандаж хэлсэн. 

Тангаргаа өргөөд удаагүй АНУ-ын ерөнхийлөгч үргэлжлүүлэн Би түүнтэй сайн ойлголцдог. Түүнийг хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа гэдэгт найдаж байна гэж хэлээд, ойрын хугацаанд Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Владимир Путин, #ОРос, #Украины дайн, #Ерөнхийлөгч Доналд Трамп,