Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайны гол зорилго биелсэн гэж үзэж байгаа талаар “Reuters” агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Өнгөрсөн жил Орос улс дайны эхэн үеэс хойших хамгийн том амжилтаа үзүүлсэн бөгөөд одоогоор Украины бараг тавны нэгийг хяналтдаа байлгаж байна.

Нэг эх сурвалжийн хэлснээр Украины цэргийн хүчийг сулруулж, эх газрын Оросыг Крымтэй холбосон газар нутгийг хяналтдаа авах зэрэг зорилтууд аль хэдийн биелсэн гэж Путин үзэж байгаа аж.

Тэрээр анх 2022 онд Украиныг “цэрэггүйжүүлж, зэвсэггүй болгох” зорилгоор түрэмгийллээ эхлүүлж байсан ч Украины хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Дараа нь Орос улс Украины зүүн өмнөд бүс нутгийг эзлэн авахад анхаарлаа хандуулж эхэлсэн.

Гэхдээ Оросын ерөнхийлөгч мөргөлдөөний тус улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар улам ихээр санаа зовох болсныг эх сурвалжууд хэлсэн байна.

Путин саяхан санхүү, эдийн засгийн салбарын албан тушаалтнуудтай уулзах үеэрээ дайнаас болж эдийн засагт үзүүлж буй дарамтыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээлийн өндөр хүү цэргийн бус салбарын бизнес, аж үйлдвэрүүдэд хүндээр нөлөөлж байгааг тэмдэглэжээ.

Эдийн засгийн хүндрэлээс болоод Оросын элитүүд мөргөлдөөнийг дуусгах хэлэлцээрийг дэмжиж эхэлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн, тангаргаа өргөөд удаагүй байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайныг хурдан дуусгавар болгохын тулд Москвад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг хичээж байна. Лхагва гарагт Трамп Путинийг хэлэлцээр байгуулахаас татгалзсан тохиолдолд Оросын эсрэг өндөр татвар, тариф ногдуулахаа мэдэгдсэн.

Тэрээр мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй ярилцаж байгаа бөгөөд удахгүй Путинтэй уулзахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #Украины дайн,

Хоосон толгой 202.126.88.78
2025-01-23
Ц.Хулан гуай үгийн сонголтоо зөв хийнэ үү. Үгийн болон утгын алдаагаа өөрөө хянаарай.
Хариулах