АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Олон улсын эрүүгийн шүүхийг Америк болон ойрын холбоотон Израилын эсрэг хууль бус, үндэслэлгүй үйл ажиллагаа явуулж байна хэмээн буруутган, хориг арга хэмжээ авах тушаалд гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд АНУ-ын иргэд эсвэл холбоотнуудыг нь чиглэсэн ОУЭШ-ийн мөрдөн байцаалтад оролцсон хувь хүн болон тэдний гэр бүлийнхэнд санхүүгийн болон визний хязгаарлалт тавьжээ.
ОУЭШ нь Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, мөн Хамасын командлагч нарыг баривчлах тушаал гаргасан. Үүнийх нь хариуд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим нэгдүгээр сард шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авахаар санал хураалт явуулсан юм.
Тухайн үед ОУЭШ “Шүүхийн хараат бус, шударга байдлыг алдагдуулах гэсэн аливаа оролдлогод харамсаж байна” гэж мэдэгдэж байв.
АНУ нь ОУЭШ-ийн гишүүн биш бөгөөд тус байгууллагаас Америкийн албан тушаалтнууд болон иргэдийн эсрэг гаргасан шийдвэрийг нэг бус удаа няцааж байсан.
Трампын баталсан тушаалд ОУЭШ-ийн сүүлийн үеийн үйлдлүүд нь америкчуудыг эрсдэлд оруулж байгааг онцлоод, “аюултай жишиг тогтсон” гэдгийг тэмдэглэжээ.
Мөн “Энэхүү хорлонтой үйлдэл нь эргээд АНУ-ын бүрэн эрхт байдалд халдах аюул заналхийлж, АНУ-ын засгийн газар болон манай холбоотнууд, тэр дундаа Израилын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын чухал ажилд сөргөөр нөлөөлж байна” гэсэн байна.
Цагаан ордны зүгээс ОУЭШ-ийг Израилын удирдагчид болон Хамасын командлагчдыг баривчлах тушаалыг нэгэн зэрэг гаргаснаар Хамас болон Израилыг ёс суртахууны хувьд адилтгасан гэж буруушааж байгаа аж.
Өмнө нь мөн Израилын өөрийгөө хамгаалах эрхийг хязгаарлаж, Иран болон Израилын эсрэг бүлэглэлүүдийг үл тоомсорлож байна гэж буруутгаж байгаагаа мэдэгдэж байв.
Трамп ОУЭШ-ийг удаа дараа шүүмжилж байсан бөгөөд анхны бүрэн эрхийн хугацаандаа тус байгууллагын эсрэг хэд хэдэн хориг тавьж байжээ. Тухайлбал, АНУ-ын хүчин Афганистанд дайны гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж байсан ОУЭШ-ийн албан тушаалтнуудад хориг тавьсан байна.
Трампын өмнөх Ерөнхийлөгч Жо Байден мөн тус шүүхээс гаргасан Нетаньяху, Галлант нарыг баривчлах шийдвэрийг шүүмжилж, энэ үйлдлийг “хэтрүүлсэн үйлдэл” гэж нэрлээд, Израил болон Хамас хоёрыг адил биш болохыг мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Доналд Трамп, #Олон улсын эрүүгийн шүүх, #хориг арга хэмжээ,