Хятад улс Украины дайныг зогсооход туслах зорилгоор Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах саналыг дэвшүүлсэн тухай “Wall Street Journal” эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Хятадын албаны хүмүүс зуучлагчаар дамжуулан Трампын засаг захиргаанд хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаас гадна эвлэрлийн гэрээ байгуулсны дараа энхийг сахиулах хүчин чармайлтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Лхагва гарагт Трамп Путин болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нартай утсаар ярьсан бөгөөд хоёр удирдагч энх тайван тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг мэдэгдсэн билээ. Мөн Трамп АНУ-ын дээд албан тушаалтнуудад Украины дайныг зогсоох яриа хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг тушаасан.
Кремлийн зүгээс Путин, Трамп нар уулзахаар тохиролцсон бөгөөд Путин Трампыг Москвад урьсан болохыг мэдэгдээд байгаа. Трампын хэлснээр хоёр удирдагчийн Украины асуудлаарх анхдугаар уулзалт ойрын хугацаанд Саудын Арабд болж магадгүй байна.
Өнөөдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “WSJ”-ийн нийтлэлийн талаар асуухад Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гуо Жякун “Орос, АНУ олон асуудлаар харилцаа холбоогоо бэхжүүлж байгаад Хятад улс баяртай байна. Орос, АНУ хоёулаа нөлөө бүхий томоохон гүрнүүд” хэмээн мэдэгджээ.
Цааш нь “Хятад улс хэлэлцээр нь хямралыг шийдвэрлэх цорын ганц боломжит арга зам гэдэгт үргэлж итгэж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэж, яриа хэлэлцээр хийхийг дэмжиж ирсэн. Хятад улс хямралыг энх тайвнаар зохицуулах бүхий л хүчин чармайлтыг дэмжиж, холбогдох талуудтай харилцаа холбоотой байж, хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Доналд Трамп, #Украины дайн, #ХЯтад,