Пүрэв гарагт Афганистанаас ирсэн орогнол хүсэгч Мюнхен хотод цугларсан олныг автомашинаар дайрсны улмаас 30 хүн бэртэж гэмтжээ.
Тус үйл явдлын дараа мужийн захирагч ирэх долоо хоногт болох холбооны сонгуулийн өмнө аюулгүй байдлыг чангатгахаа мэдэгдсэн байна.
Халдлага мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский зэрэг олон орны удирдагчид аюулгүй байдлын бага хуралд оролцохоор Мюнхенд ирэхээс хэдхэн цагийн өмнө болжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хохирогчдын заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Жолоочийг хэргийн газар дээрээс саатуулсан боловч халдлага үйлдэх болсон шалтгааныг нь тогтоогоогүй байгаа гэв.
Мюнхен дэх Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч сэжигтнийг 24 настай Фархад Нури гэж тодорхойлсон байна.
Баварийн Дотоод хэргийн сайд Йоахим Херрманны хэлснээр сэжигтэн өмнө нь хар тамхи, хулгайн хэргээр баривчлагдаж байжээ. Түүний орогнол хүссэн хүсэлтийг хүлээн аваагүй ч Афганистан дахь нөхцөл байдлаас болж түүнийг Германыг орхихыг албадаагүй байна.
Хоёрдугаар сарын 23-нд болох сонгуулийн кампанит ажилд цагаачлал болон аюулгүй байдлын асуудал давамгайлж байгаа энэ үед уг үйл явдал сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй юм.
Урьдчилсан санал асуулгаар нэгдүгээрт бичиглэж буй консерватив намаас ХБНГУ-ын дараагийн канцлерын төлөө өрсөлдөж буй Фридрих Мерц аюулгүй байдал нь түүний нэн тэргүүний зорилт болохыг өчигдөр мэдэгджээ. “Бид хууль, дэг журмыг сахиулах болно. Хүн бүр манай улсад дахин аюулгүй байдлыг мэдрэх ёстой. Германд ямар нэг зүйл өөрчлөгдөх ёстой” гэж тэрээр “X” дээр бичсэн байна.
Санал асуулгаар хоёрдугаарт бичигдэж буй хэт барууны үзэлтэй “AfD” намын удирдагч Алис Вайдел хэргийг үйлдсэн жолооч Афганистаны орогнол хүсэгч болохыг онцолжээ.
Социал демократ намын канцлер Олаф Шольц мөн гэмт этгээд өршөөл үзүүлэхгүй гэдгээ амлаад, “Тэр шийтгэгдэж, тэр манай улсыг орхих ёстой” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Герман, #Мюнхен, #цагаачлалын асуудал,