Пүрэв гарагт Тель-Авиваас өмнө зүгт орших Бат-Ям хотод гурван автобус дэлбэрчээ. Автобуснууд хоосон байсан тул хүний амь нас эрсдээгүй байна.  

Албаныхан шалгалтаар өөр хэд хэдэн автобуснаас дэлбэрээгүй тэсрэх төхөөрөмж илрүүлсэн бөгөөд идэвхгүй болгожээ. Цагдаагийн хүчин өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэргийн газарт ажиллаж, сэжигтнийг хайж байна.

Тээврийн сайд Мири Регев тус улсын бүх автобус, галт тэрэг, хөнгөн төмөр замын галт тэргийг түр зогсоож, шалгалт хийхийг тушаажээ.

Израилын Батлан ​​хамгаалахын сайд Исраэль Кац мөн Иордан голын баруун эрэг дэх дүрвэгсдийн хуарангийн эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг Израилын цэргийн хүчнийхэнд үүрэг болгов.

“Бид алан хядагчдыг эцсээ хүртэл мөрдөж, Ираны муу ёрын тэнхлэгийн фронтын шугам болж буй хуаран дахь террористуудын дэд бүтцийг устгах болно” гэж тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

Мөн террористуудад тусалж, хоргодох байраар хангаж буй хүмүүс ноцтой үр дагавар хүлээх болно гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

#дэлбэрэлт, #Израил, #Бат Ям хот,