Германы засгийн газар энэ онд Украинд нэмж 3 тэрбум еврогийн буюу 3.3 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр тохиролцжээ.

Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны тодорхойгүй байдлын улмаас Европын орнууд Украины эсрэг Оросын дайнд Киевийг үргэлжлүүлэн дэмжихээ харуулахаар улам бүр хичээж байна.

Сангийн сайд Жоерг Кукиесийн парламентын төсвийн хороонд ирүүлсэн албан бичигт өгүүлснээр тус яам энэ онд нэмж 2.547 тэрбум еврог гаргах боломжтой байгаа бөгөөд Европын энх тайвны сангаас олгох нөхөн төлбөр зэрэг бусад мөнгөн дүнгийн хамт Герман улс нийт гурван тэрбум еврогийн нэмэлт тусламж олгохоор төлөвлөжээ.

Түүнчлэн 2026-2029 онуудад Украинд 8 тэрбум 252 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Германы Украинд үзүүлэх нийт тусламж 11 тэрбум еврог давах төлөвтэй байна.

Германы парламентын дээд танхим буюу Бундесрат үндсэн хуулийн шинэчлэлийг баталбал төсвийн хороо Украинд үзүүлэх нэмэлт тусламжийг баасан гарагт баталж магадгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Герман, #УКраин, #цэргийн тусламж,