Украин Оросын нефтийн агуулахад дроноор халдсан нь эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн халдлагыг түр зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл болохыг Оросын Гадаад хэргийн яам пүрэв гарагт анхааруулав.
Оросын өмнөд хэсэгт орших Краснодар мужийн эрх баригчдын мэдээлснээр Украины дроны халдлагын улмаас Кавказская тосгоны ойролцоох газрын тосны агуулахад гал гарчээ. Уг агуулахыг Казахстаныг Хар тэнгистэй холбосон хоолойд газрын тос нийлүүлэх зорилгоор ашигладаг байна.
Мужийн эрх баригчдын мэдэгдэлд дурдсанаар 3,750 м.кв талбайг хамарсан түймрийг унтраахаар 429 гал сөнөөгч, 174 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Энэ талаар Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова гал зогсоох саналыг гаргаснаараа АНУ Украины үйлдлийг хариуцах, шаардлага тавих ёстой гэж төрийн телевизээр ярьжээ.
“Киевийн дэглэм АНУ-ын ерөнхийлөгчийн санал болгосон гал зогсоох хэлэлцээрийг аль хэдийн зөрчсөн гэж бид үзэж байна. Одоо гол асуулт нь, Вашингтон яаж энэ алан хядагчийн галзуурлыг зохицуулах гэж байна вэ? Яаж тэднийг байранд нь тавьж, зөв замд оруулах гэж байна?” гэж хэлсэн байна.
Захарова мөн өмнөх мэдэгдэлдээ нефтийн агуулахад хийсэн халдлагыг “өдөөн хатгалга” гэж нэрлээд, энх тайвны санаачилгыг тасалдуулах гэсэн оролдлого гэж тодорхойлсон юм.
Энэ хооронд, Украины эрх баригчид мөн Оросыг амлалтаа зөрчиж, иргэний дэд бүтцэд халдан довтолсоор байгааг шүүмжилжээ.
Лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Оросууд эмнэлэг, төмөр зам зэрэг дэд бүтэц рүү дайрсан нь “Путиний үг бодит байдлаас зөрдөг” гэдгийг харуулж байна гэж мэдэгдсэн байна.
Пүрэв гарагийн орой Украины Хар тэнгисийн Одесса боомтыг чиглэсэн дроны халдлагын улмаас гурван хүн шархдаж, орон сууцны барилга, худалдааны төвд гэмтэл учирчээ.
Бүс нутгийн захирагчийн хэлснээр Оросын арми гурван байршилд цохилт өгч, гал түймэр гарахад хүргэсэн бол хотын гурван дүүрэгт цахилгаан тасарсан байна.
Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье мужийн захирагч Иван Федоров мөн Запорожье хотын ойролцоох бүс нутгуудад хэд хэдэн цохилт болсны улмаас таван хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #гал зогсоох хэлэлцээр, #эрчим хүчний дэд бүтэц,