Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд шинээр сонгууль явуулах, хэлэлцээрт гарын үсэг зурах зэргээр энх тайван тогтоох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус улсад түр захиргаа байгуулж, хяналт тавих саналыг дэвшүүлжээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дууссан ч тус улсын дайн байлдааны үеийн хуулийн дагуу сонгууль явуулах боломжгүй тул тэрээр төрийн тэргүүний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа юм. Харин Оросын зүгээс Зеленьскийг энхийн хэлэлцээр байгуулах хууль ёсны түнш биш гэж хэдэн жилийн турш маргаж ирсэн.

Хойд хэсгийн Мурманск боомт хотод айлчилж буй Путин “Зарчмын хувьд НҮБ, АНУ, Европын орнууд болон манай холбоотнуудын ивээл дор Украинд түр захиргаа байгуулах боломжтой” гэж далайчидтай уулзах үеэрээ хэлсэн байна.

Зорилго нь ардчилсан сонгууль явуулж, ард түмний итгэлийг хүлээсэн чадварлаг Засгийн газрыг байгуулж, улмаар тэдэнтэй энхийн гэрээний тухай яриа хэлэлцээрийг эхлүүлэх явдал байх ёстой” гэж хэлжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг өмнөх Ерөнхийлөгч Жо Байденаас ялгаатай нь Оростой шууд яриа хэлэлцээр хийхийг оролдож байгааг сайшаагаад, энх тайвныг хүсэж байгаа нь тодорхой харагдаж байна гэж хэлсэн байна.

Тэрээр мөн Орос улс мөргөлдөөн дэх зорилгодоо хүрэхийн төлөө тууштай урагшилсаар байгааг тэмдэглэжээ.

“Орос улс аливаа мөргөлдөөнийг, тэр дундаа энэ мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаа, гэхдээ бид хохироод үлдэж болохгүйгэж хэлээд, “Орос улс зорилгодоо хүрэхийн тулд тууштай, итгэлтэйгээр байна” гэж хэлсэн байна.

Түүнчлэн Путин Украины дайныг зогсоохын тулд Хойд Солонгос болон бусад улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлжээ.

Барууны орнууд болон Украины эрх баригчид Хойд Солонгосын 11 мянга гаруй цэрэг Курск мужид Оросын цэргүүдтэй хамт тулалдаж байгаа гэж үздэг ч Москвагийн зүгээс энэ мэдээллийг батлахаас татгалзаж ирсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #Украины дайн,