Сарны гадаргууд дата төв байгуулах төслөө эхлүүлснээ “Lonestar Data Holdings” компанийн ерөнхийлөгч Стивен Эйзэл мэдэгдлээ. Тус компани номын хэмжээтэй жижиг төхөөрөмжийг Сар руу илгээж туршсан бөгөөд 2027 онд тойрог замд дата төв байгуулахаар ажиллаж байна. 

Байгууллагууд, төрийн байгууллагуудын системүүдийн өгөгдлийг хадгалах, боловсруулах зориулалттай олон мянган компьютерыг байршуулсан асар том агуулах буюу дата төвийг сансарт, сарны гадаргууд байршуулснаар аюулгүй байдлыг хамгийн дээд зэргээр хангаж чадна гэж тэрбээр онцолжээ. 

Сансарт байрлах мэдээллийн төвүүд нь нарны энергийг хязгааргүй ашиглаж, аюулгүй, тогтвортой мэдээлэл хадгалах орчин бүрдүүлэх боломжтой аж. Хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэж буйгаас өгөгдөл хадгалах, боловсруулах хэмжээ дэлхий даяар огцом өсөж байгаа ч дата төв барих газар, нөөц хомсдох төлөвтэй байгаа юм.

“McKinsey” компанийн тооцооллоор, 2030 он гэхэд мэдээллийн төвүүдийн эрэлт жил бүр 19–22 хувиар нэмэгдэх тул сансрын дата төвүүд энэ асуудлын шийдэл байх боломжтой. 

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #Сансар, #сарны гадаргуу,