Дэлхийн мэдээ


315
2025 Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)-ээр Исланд хамгийн аюулгүй орноор дахин тодорчээ. Олон улсын хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэж, улсууд цэргийн хүч, зэвсгээ  зузаатгаж, батлан хамгаалах төсвөө нэмсээр буй энэ үед зарим орон тогтвортой байдлаа хадгалж, иргэддээ аюулгүй, тайван орчныг бүрдүүлсээр байна.
377
Пластик буюу хуванцрын хэт хэрэглээнээс үүдсэн эрүүл мэндийн эрсдэл, өвчлөл ноцтой хэмжээнд хүрээд байгааг анагаах ухааны “The Lancet” нийтлэгдсэн шинэ судалгаанд онцолжээ. Судалгаанаас үзэхэд, “Хуванцрын хямрал” хэмээх энэхүү үзэгдэл дэлхий нийтэд жил бүр 1.5 их наяд ам.долларын хохирол учруулж байна.
356
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын нөлөө бүхий улстөрч Ким Ё Жон Өмнөд Солонгосын энхийн санаачилгын талаар эрс мэдэгдэл хийлээ. Тэрбээр БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мёны санаачилгыг эрс эсэргүүцэж, Сөүлтэй ямар нэгэн хэлэлцээ хийх сонирхолгүйгээ илэрхийлсэн юм.
320
Газын зурваст өрнөж буй мөргөлдөөн, дайны улмаас гар, хуруугаа тайруулсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүдэд Пакистаны "Bioniks" компани хиймэл гар илгээж байна.
434
Австралийн Виктория мужийн Морвэлл хотод болсон, удаан хугацаанд олны анхаарлыг татаж буй хэргийн шүүх хурал өндөрлөлөө. Өдгөө 50 настай Эрин Паттерсон хэмээх эмэгтэй хоолондоо хортой мөөг хийж хамаатнууддаа өгсөн хэрэгт буруутай, хүний амийг хөнөөхийг завдсан хэмээн шүүх үзлээ.
251
Япон Улс Америкт тариалсан будааг худалдаж авахгүй байна хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж, тус улсын бараа, бүтээгдэхүүнд шинэ тарифаар татвар ногдуулахаа анхаарууллаа.
413
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын 90 насны ойг тохиолдуулан Бурханы шашны 100 гаруй удирдагч оролцсон гурван өдрийн томоохон чуулган Энэтхэгийн Дарамсалад эхэллээ.
274
Одоогоор зогсонги байдалд ороод буй худалдааны хэлэлцээрээ урагшлуулахаар Канадын Засгийн газар АНУ-ын технологийн компаниудад чиглэсэн дижитал үйлчилгээний татвараа хэрэгжиж эхлэхээс нь өмнө цуцалсан байна.
311
Хонгконгийн ардчилсан үзэлт, томоохон улс төрийн хүчин болох Ардчилсан нийгмийн лигийг татаж буулгаж байгаагаа намын гишүүд зарлаж, хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр тэд хар, цагаан цамц өмсөж, сарнай барин байр сууриа илэрхийлжээ.
224
Тайландын нийслэл Бангкок хотод олон мянган иргэн Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватраг огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал хийлээ.
476
Япон Улсад есөн хүний амийг хэрцгийгээр хөнөөж, олныг цочроосон “Twitter-ийн алуурчин” хочит Такахиро Шираишиг цаазаар авсныг албаны эх сурвалжууд мэдээллээ. Тус улсад 2022 оноос хойш анх удаа  цаазын ял гүйцэтгэж буй нь энэ болж байна.
388
Спорт барааны “Nike” компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогоос үүдэн энэ жил ойролцоогоор нэг тэрбум ам.долларын нэмэлт зардал гаргаж магадгүй гэдгээ анхаарууллаа.
250
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачдын эсрэг авч байгаа арга хэмжээ нь ажиллах хүчний хомсдолд хүргэж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг бизнес эрхлэгчид, эдийн засагчид анхааруулж байна.
425
Ираны эрх баригчид Израилын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй этгээдүүдийг олноор нь баривчилж, одоогоор зургаан хүнийг цаазаар авчээ. Энэ нь Иран, Израилын хооронд 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөний дараа авч буй арга хэмжээ юм.
274
Хүний амьдралын үндэс болсон ДНХ-ийг молекул бүрээр нь шинээр бүтээх зорилготой шинжлэх ухааны томоохон төсөл Их Британид албан ёсоор эхэллээ. Уг төсөл нь дэлхийд анх удаа хэрэгжиж буй.
224
АНУ-ын Эрүүл мэнд, хүнсний сайд Роберт Ф.Кеннеди дэлхийн буурай орнуудын хүүхдүүдэд вакцин нийлүүлдэг “Gavi” түншлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсооно гэж мэдэгдлээ. Тэрээр тус байгууллага вакцины аюулгүй байдалд  хангалттай анхаарал хандуулдаггүй, мөн COVID-19 вакцины талаарх маргаантай зөвлөмжүүд өгсөн гэж мэдэгдсэн юм.
432
Гэвч энэхүү ёслолыг байгаль хамгаалагчид эсэргүүцэж буй. Тодруулбал, “No Space for Bezos” нэртэй орон нутгийн хөдөлгөөнөөс тайван жагсаал зохион байгуулж, Венецийн гудамж, сувгуудын дагуу анхааруулга бүхий постер, наалт байршуулжээ.
321
Газын зурвасын иргэдэд тусламж үзүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэгч байгууллага болох Газын хүмүүнлэгийн санд АНУ нийт 30 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийн хүрээнд Төрийн департамент долоон сая ам.долларыг хэдийн шилжүүлээд байна.
429
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд  Кашмирын Пахалгам хотын ойролцоо болсон халдлагыг зохион байгуулсан зэвсэгт гурван этгээд бүгдээрээ Пакистаны иргэд байсан гэж Энэтхэгийн Үндэсний мөрдөн шалгах газар (NIA) мэдэгдлээ.
360
Орос пуужин болон дроноор Украины нийслэл Киев рүү довтолсны улмаас есөн хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд мэдээллээ. Халдлагад орон сууцны хороолол, эмнэлэг, спортын байгууламжууд өртсөн гэж тэрбээр онцлов.
Цааш үзэх