Япон Улс Америкт тариалсан будааг худалдаж авахгүй байна хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж, тус улсын бараа, бүтээгдэхүүнд шинэ тарифаар татвар ногдуулахаа анхаарууллаа. Тэрбээр “Япон бол олон жилийн турш бидний худалдааны түнш байсан. Гэхдээ одоо тэнд будаа хомсдоод байгаа хэрнээ биднээс худалдаж авахгүй байна” хэмээн “Truth Social” платформдоо бичжээ. Түүнчлэн өнгөрсөн ням гарагт “Fox News”-д өгсөн ярилцлагадаа тэрбээр япон автомашинд 25 хувийн татвар ногдуулна гэдгээ илэрхийлэв. 

Гэхдээ Япон 2024 онд л гэхэд АНУ-аас 298 сая ам.долларын будаа импортолсон бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 114 сая ам.долларын будаа худалдан аваад байгаа юм. Түүнчлэн ганц Япон гэлтгүй, худалдааны түнш орнууддаа шинээр ногдуулах татварын тарифын талаар мэдэгдэл илгээхээр төлөвлөж буйгаа Трамп өмнө нь ч мэдэгдэж байсан юм. 

Ташрамд, Дональд Трамп татварын шинэ бодлогоо зарласнаас хойш хэрэгжих хүртэл 90 хоногийн хугацаа өгсөн нь долоодугаар сарын 9-нд дуусаж байна. Энэ хугацаанд хэлэлцээр хийгээгүй, харилцан тохиролцоонд хүрч чадаагүй улс орнууд гаалийн өндөр татвар төлөх магадлал хэвээр үлдэх юм. 

Эх сурвалж: CNN 

#Дональд Трамп, #Дэлхийн мэдээ, #Японд татварын шинэ тариф тогтооно,