Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн хиймэл оюуны чип үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Nvidia” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуан хувийн амьдралтай нь холбоотой дуулианы дараа бүх албан тушаалаасаа огцорсон тухай тус компани пүрэв гарагт мэдээлжээ.

Түүний оронд компанийн Санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон байна. Харин шинэ удирдагчийг компанийн дотоод болон гаднын нэр дэвшигчдээс сонгон шалгаруулах аж.

Женсен Хуан 1993 онд “Nvidia” компанийг үүсгэн байгуулж, 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн технологийн салбарын томоохон тоглогчдын нэг болгон хөгжүүлсэн юм. Өдгөө 63 настай тэрбээр хиймэл оюуны системийг сургах, ажиллуулахад ашигладаг өндөр хүчин чадлын чипийн зах зээлд компанийн байр суурийг бэхжүүлж, салбарын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болсон билээ.

Түүнийг 40 гаруй жил ханилсан эхнэртээ үнэнч бус байсан тухай мэдээлэл АНУ-ын хэвлэлүүдээр гарсны дараа дуулиан дэгдсэн байна. Мөн Сингапурын “Megaspeed” компанийн удирдах албан тушаалтан эмэгтэйтэй дотно харилцаатай байсан гэх мэдээлэл гарч, тухайн эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй хэмээн АНУ-ын тусгай албаныхан сэжиглэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Үүнээс гадна “The New York Times” сонин түүнийг “Nvidia”-гийн өндөр албан тушаалтай өөр нэгэн эмэгтэй ажилтантай дотно харилцаатай байсан байж болзошгүй талаар мэдээлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан байна.

Женсен Хуаныг огцорсон нь зөвхөн компанийн удирдлагын өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй, дэлхийн хиймэл оюуны технологи болон хагас дамжуулагчийн зах зээлд нөлөөлж болзошгүй үйл явдал болж байна. Учир нь “Nvidia” нь хиймэл оюуны дэд бүтцийн гол нийлүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын технологийн стратегид чухал байр суурь эзэлдэг юм.

Эх сурвалж: Reuters

#Nvidia,