Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн Флатбуш хороололд лхагва гарагт гурван давхар орон сууцны барилга нурж, хоёр хүн амиа алдан, 17 хүн гэмтсэн байна.

1930 онд баригдсан, дөрвөн айлын орон сууц бүхий тус барилга хөрш зэргэлдээх барилгын талбай руу нуржээ. Тухайн үед уг талбайд газар ухах ажил үргэлжилж байсан бөгөөд барилга нурсны шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байна.

Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын комиссар Лиллиан Бонсиньорын мэдээлснээр, осолд өртсөн нийт 19 хүний долоо нь хүүхэд байжээ. Гэмтсэн хүмүүсийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 12 хүн тогтвортой байгаа аж. Мөн нэг гал сөнөөгч хөнгөн гэмтсэн байна.

Аврах багийнхан ослын газарт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, тусгай сургалттай нохой, дрон ашиглан нуранги дор хүн үлдсэн эсэхийг шалгаж байна. Аврагчид ослоос хойш хоёр цаг гаруйн дараа хэд хэдэн хүнийг эсэн мэнд гаргаж авсны дотор жирэмсэн эмэгтэй байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Албаны хүмүүс нуранги дор хэдэн хүн үлдсэн нь тодорхойгүй байгаа тул эрэн хайх ажиллагаа хэд хоног үргэлжилж болзошгүйг анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

#Нью-Йорк,