Гэрэл зургийг MPA.mn
Индонезийн Баруун Калимантан мужид нисдэг тэрэг осолдож, дотор нь сууж явсан найман хүн бүгд амь үрэгдсэн тухай холбогдох албаныхан мэдэгдлээ. Одоогоор аврах багийнхан осолдсон хүмүүсийн цогцос болон хөлгийн их бие, үлдэгдлийг олохоор ажиллаж байна.
Индонезийн Эрэн хайх, авран туслах агентлагийн дарга Мохаммад Сяфиигийн хэлснээр, "Airbus H130" хэмээх загварын энэ нисдэг тэрэг өчигдөр өглөө Мелави дахь тариалангийн талбайгаас хөөрснөөс хойш таван минутын дараа холбоо тасарчээ.
Аврагчид холбоо тасарсан цэгээс баруун тийш ойролцоогоор гурван км зайнаас нисдэг тэрэгний сүүл хэсгийг олсон байна.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд орон нутгийн аврагчдын мэдээлснээр, хөлгийн бүхээгт байсан зургаан зорчигч болон багийн хоёр гишүүн бүгд ослын улмаас нас баржээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3564