Иран улс АНУ-тай үүссэн мөргөлдөөнийг зөвхөн дипломат аргаар шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдэв. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон энхийн төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзсан нь хоёр талын хэлэлцээг мухардмал байдалд оруулжээ.
Иран өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Катарын зуучлагчаар дамжуулан АНУ-д санал хүргүүлсэн байна. Уг саналд Ормузын хоолойг дахин нээж, мөргөлдөөнийг зогсоох асуудлыг тусгасан бөгөөд үүний хариуд АНУ цэргийн дарамт болон эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулах нөхцөл тавьжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Ормузын хоолойг нээх асуудал нь тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд боломжтой гэж мэдэгдсэн байна. Мөн хэлэлцээрийн замаар шийдэлд хүрэх нь мухардлаас гарах цорын ганц арга гэж онцолжээ.
АНУ-ын тал Ираны саналыг хангалтгүй гэж үзэж байгаа бөгөөд хоригийг нэн даруй цуцлах болон царцаасан хөрөнгийг суллах зэрэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурь илэрхийлсэн байна.
Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн худалдааны томоохон хэсэг дамждаг тул хоёр улсын хэлэлцээний нөхцөл байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж байна. АНУ Ираны саналыг няцаасны дараа даваа гарагт газрын тосны үнэ нэг хувиас дээш өссөн байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар: