Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад зохион байгуулагдаж буй "Айчи-Нагояа 2026" Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа Монголын шигшээ багийн тамирчидтай уулзлаа.

“АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.  Монголын багийн медалийн салхийг дугуйн спортын тамирчин С.Жамбалжамц хагалж, хүрэл медаль хүртээд байна.

Монголын тамирчид уламжлалт бөх, тулааны спортын төрлүүдээс гадна дугуй, цахим спорт зэрэг төрөлд ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын нэрийг олон улсад сурталчилж, эх орноо төлөөлөн оролцож байгаад талархал илэрхийлэв.

Түүнчлэн Засгийн газраас спортын салбарын хүний нөөц, тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ.

Тухайлбал, 2027 оны төсөвт спортын салбарын ажилтнуудын цалинг хамгийн багадаа 2 сая төгрөгт хүргэх, Үндэсний шигшээ багийн тамирчдыг Олимп, Паралимпын наадамд амжилт гаргахад шаардлагатай төсвийг гурав дахин нэмэгдүүлэхээр тусгахаар төлөвлөж байна.

#онцолсон, #айлчлал, #Ерөнхий сайд Н.Учрал, #Азийн XX наадам,